Б.Борголжин амьдралынхаа утга учрыг “Сайн нөхөр” гэж тодорхойлов

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 27

“Мисс Монголиа-2010” тэмцээний “Оюунлаг мисс”-ээр тодорч олон улсад алдартай “Miss tourism-2010” тэмцээнд оролцох эрхтэй болсон Б.Борголжин гэх бүсгүй эх орондоо таатай мэдээ авчирсан. Дэлхийн 60 гаруй орны гоо бүсгүйчүүдтэй хамт нэгэн тайзнаа алхаж, шилдэг тавд багтсан тэрбээр сүүлийн үед өөрийгөө сурталчлах ажилд ханцуй шамлан орсон гэлтэй. БНХАУ-д амьдралынхаа багагүй хугацааг үдэж, томоохон сургуульд нь суралцдаг гэх тэрбээр сонин сэтгүүлийн хуудаснаа зургаа тавиулж, телевизийн нэвтрүүлэг хэсч яваа. Б.Борголжин ам л нээвэл гадаадад сурч байгаагаа чухалчлахын сацуу хятад оронд хайртайгаа зарлаж суусан бөгөөд “Хар багаасаа хятадуудтай хамт өссөн болохоор тэднийг маш их хайрладаг.

Гэхдээ монгол залуутай суух нь тодорхой. Даанч манайхан жаахан толгой муутай санагддаг. Зөвхөн өнөө маргаашаа аргацааж амьдардаг” гэж тодорхойлсон. Мөн түүнээс ирээдүйд юу хийж бүтээх хүсэлтэй болохыг нь асуухад ихэд тулгамдаж “Миний амьдралын зорилго бол сайн нөхөртэй болох. Эмэгтэй хүн амжилтанд хүрэх эсэх нь нөхрийнх нь сайн муугаас их шалтгаалдаг. Тиймээс сайн нөхөртэй болохыг хичээж байгаа” гэж хадуурлаа. Уг нь мисс бүсгүйгээс эх орондоо болон олон улсад чухам ямархуу амжилт гаргаж, ихийг хийж бүтээсэн байх боломжтойг нь асуусан юмсан. Миссүүдээ гэж...

С.Цахиур

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tsahiur guaid(98.227.129.167) 2025 оны 03 сарын 13

Ta yu bicheed bga um be dee.Uuruu asuuchihaad hariulsan hunee buruu hellee ch geh shig Ta uuruu haduurdag hun uu dee? Xaxaxa uuriiguu hichee dee

2  |  0
Za yahavdee(76.100.23.74) 2025 оны 03 сарын 13

nuguu ***rg** vctvvdiin tvvx l davtagdsan bna. fact1: NY-oos Sydnei ruu niceh ongoznii biznes angil**iin ongoznii tiiztei hiree 1-r zeregleliin suud**d suuchihaad bosohgui bgaa ***rg**t vctiig uilchlegch ta suud**daa suuna uu gehed ogthon ch toohgui bolohoor ni bagiinhandaa helj l de. getel ongozni darga ni bi heleedehie ehner maani ***rg** vctei l dee gej. Tegtel ud**gui huuhen suud**tai ochij suuhiig harsan bagiinhan ta yu gej heleed bosgochihvoo gehed ni 1-r zeregleliin zorchihghid Sydnei rvv nicehgui gej helsen yum gejee.

1  |  0
Z(122.201.18.155) 2025 оны 03 сарын 13

Ene nuguu boxchin bayrsaihanii ohin munuu? Eej n miss chuluun hen ch bilee dee?

1  |  0
Top