Баян-Өлгий аймгийн иргэн Б.Аманжол хүүхдүүдийнх нь эрх зөрчигдөж байгаа талаар олон нийтэд хандлаа. Тус аймгийн VIII цэцэрлэгийн багш К.Ботагөз, туслах багш Х.Нургүл нарын хариуцлагагүй үйлдлээс болж хүүхдүүд нь удаа дараа бэртэж, гэмтсэн байна. Тодруулбал, Б.Аманжолын бага хүү А.Тасхын нь өнгөрсөн оны гуравдугаар сард цэцэрлэгээс ирэхдээ хацар, духандаа гэмтэл авчээ. Энэ үед цэцэрлэгийн багш нар уучлалт гуйгаад өнгөрсөн байна. Харин оны эхэнд том охин нь цэцэрлэгтээ явахаас айдаг болсноо эцэг эхдээ дуулгажээ. Учир нь багш нар айлгаж дарамталдаг, загнаж хүчээр унтуулдаг хэмээн гомдоллосон аж. Аав Б.Аманжол нь энэ талаар VIII цэцэрлэгт дахин хандахад түүнийг гомдол гаргалаа хэмээн цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан байна. Тэрээр хүүхдийнхээ эрхийг хамгаалах шаардлага тавьсныхаа төлөө цагдаагийнханд шалгуулсандаа гомдолтой байгаа аж. Түүнчлэн энэ талаар аймгийн хуулийн байгууллага, Хүүхдийн төлөө хэлтэст удаа дараа хандсан ч дөрвөн сарын турш гомдлын хариугаа авч чадахгүй яваа ажээ. Аймгийн Хүүхдийн төлөө хэлстийнхэн ямар хариу өгсөн талаар Б.Аманжол “Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага хэрнээ танай эхнэр тэр цэцэрлэгт аргазүйчээр ажилладаг юм байна. Тийм болохоор танай хүүхэд гэмтэж бэртэж болно. Танай хүүхэд гэмтэл авснаас л биш хүүхдийн эрх ер зөрчигдсөн зүйл алга” гэж хэлсэн юм. Дөрвөн сарын турш хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалахаар явсан, төрийн ямар ч байгууллага түүний асуудалд хариулт өгөөгүй байна. 14 хоногийн сургалтад суучихаад багшилж байгаа тэд ядахдаа захиргааны хариуцлага хүлээхгүй хэрнээ хүний хүүхдийг бэртээсээр өнөө хэр зүгээр ажлаа хийж байна. Тэр битгий хэл багш нар түүнийг “Та яваад заргалд хаа хүрэхийг чинь харъя. Манай хүргэн ах аймгийн Засаг даргын орлогч болсон. Тиймээс чи намайг яаж ч чадахгүй ” гэх мэтээр хохирсон иргэнийг нэмээд дарамталдаг аж. Иргэн Б.Аманжол “Тийм увайгүй, багш нэр зүүсэн хүмүүсийн гарт хүүхдүүдээ даатгахаас айж байна”хэмээн хэлсэн. Тэрээр нийслэлд ирээд Хүүхдийн төлөө үндэсний төвд хандаад 10 гаруй хонож буй ч дорвитой хариуг авч чадаагүй байгаа аж. Цалин авахаараа би үүргээ биелүүлсэн билүү, нэг иргэний асуудал шийдэлгүй орхисон гэж хянадаггүй ажлаа хийгээгүй байж мөнгө авдаг явдлыг хэдийг эцэс болгох вэ.

Сэтгэгдэл ( 4 )
ёстой аймаар цэцэрлэгийн багш нар сайн ш****гаад шийтгэ
Z**uu mine chinii uhaan sanaa buren gedegt bi ergelzej yabdag yum yagaad gebeel chi jil bolgon asuud** gargadag oorigoo uhaantai hun met haruuldag yum omnoh zasag dargiig bas shuuhd ogson ene jil zasag dargiin orlogch uuu h**daj bna bas boloogui oorigoo uzemerch buu bolloo gej ard tumniig hurj bsan ue saihan shuu suuliin ued surg** ugtei nom bichdeg bolson geh med yaraad bb** duusahgui. za duu nuutgiin neriig bitgii bastaarai
энэ зүрган дээр байгаа з****уу тэр хохирогч хүүхдийн аав юм уу эсвэл зодсон л****рын бөөс юмуу энэ эсвэл сэтгүүлч юм ойлгогдохгүй зураг тавчихаад
muusain huuhed zoddog bagsh nariig ajlaas ni shuud h**