Гэрэл зургийн уралдаан зарлалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 28

Татварын Ерөнхий Газраас “Татвар төлөгчдийн өдөр”-ийг тохиолдуулан “Татвар-Амжилтын илэрхийлэл” сэдэвт гэрэл зургийн уралдааныг нийт гэрэл зурагчид, сонирхогчдын дунд зарлаж байна.
Тус газраас энэ оныг “Татварын суурийг өргөжүүлж, татварт хамрагдалтын түвшинг нэмэгдүүлэх ” жил болгон зарласантай холбогдуулан гэрэл зургийн сэдэв нь төрийн татварын бодлого, түүний хэрэгжилт, татвар төлөхийн ач холбогдол, татвараас зугтаахын хор уршиг, аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн, өрх гэрийн нийгэмд оруулж буй хувь нэмэр, нийгмийн хариуцлагаа эрхэмлэн татвараа төлж буй нь Амжилттай яваа бизнесийн нэр хүндийг өргөдөг тухай болон татварын албаны тулгамдсан асуудлын талаарх ойлголтыг нийгэмд үнэн зөвөөр сурталчилсан агуулгатай байна.

Тавигдах ерөнхий шаардлага:

 Уралдааны бүтээлүүд нь ерөнхий сэдвийн хүрээнд санааг илэрхийлсэн байх
 Уралдааны зорилго, ач холбогдлыг сайтар гаргасан байх
 Уралдаанд ирүүлсэн бүтээл нь зохиогчийн эрхийг зөрчөөгүй байх
 Ямарваа нэгэн хууль бус үйл ажиллагааг дэмжсэн агуулгагүй байх
 Гэрэл зураг нь тус бүр 4mb-с хэтрэхгүй байх
 Ирүүлсэн бүтээлдээ оноосон нэр өгсөн байх
 Нэг оролцогч нь дээд тал нь 2 зураг илгээж болно.
Материалыг хүлээнавах:
Оролцогч бүтээлээ ирүүлэх сүүлчийн хугацаа: 2013 оны 5 сарын 01-ны өдрийн 12:00 цаг хүртэл,
Уралдаан 2013 оны 03-р сарын 27-ны өдрөөс эхэлж, 2013 оны 5-р сарын 01-ны өдрийн 12:00 хүртэл үргэлжилнэ
Бүтээлийг tcc@mta.mn, tatvar1288@yahoo.com цахим хаяганд өөрийн овог нэр, албан газар болон сургуулийн нэр, facebook хэрэглэгчийн нэр, имэйл хаяг болон холбогдох утасны дугаарын хамт бичиж ирүүлнэ.
Харилцах утас–310750,324647, цахим хаяг: www.mta.mn,
Шаардлагатай тохиолдолд зохион байгуулагчтай энэ хаягаар холбогдож, тодруулж болно.
Уралдааныг дүгнэх:
Уралдааны бүтээлүүдийг татварын албаны Facebook хуудсан дээр байрлуулна. Хэрэглэгчдээс цуглуулсан лайк нь шалгаруулалтанд зөвхөн нэг үзүүлэлт болно. Ялагчийг шалгаруулахдаа ТЕГ-ын уралдаан дүгнэх комисс агуулга сэдвийн хүрээнд байгаа эсэхийг хянан ялагчийг тодруулна. Уралдааныг 2013 оны 5 сарын 3-ны өдөр дүгнэж нийтэд зарлана.

1-р байр: Өргөмжлөл, мөнгөншагнал /300 000 төгрөг, /
2-р байр: Өргөмжлөл, мөнгөншагнал /200 000 төгрөг/
Тусгай шагнал- Хоёр: Өргөмжлөл, мөнгөн шагнал /тус бүр 100 000 төгрөг/
Шагналын мөнгөн дүн нь ХХОАТ суутгаагүй дүн болно.

Уралдаанд ирсэн гэрэл зургаас сонгон шалгаруулалт хийж, нийтэд зориулсан сурталчилгаанд хэрэглэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top