Б.Дэлгэрмаа Наньяаны Технологийн Их Сургуульд зочилжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 29

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа 3 дугаар сарын 27-ны өдөр Сингапур Улсын Наньяаны Технологийн Их Сургуульд зочилж, тус сургуулийн Гадаад харилцааны  асуудал хариуцсан дэд захирал Др.Проф Мэн Ва Эр, Гадаад харилцааны газрын захирал Др. Киам Лам То нартай уулзаж тус сургуулийн үйл ажиллагаатай танилцан, хоёр улсын холбогдох байгууллагууд, их сургуулиудын хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэл, боломжийн талаар ярилцав.

Элчин сайд Б.Дэлгэрмаа, Др.Проф Мэн Ва-тай Сингапур Улс цаг уурын өөрчлөлт, усны асуудлыг шийдвэрлэх талаар асар их туршлагатай ба эдгээр асуудлыг хэрхэн зөв шийдвэрлэж буй талаар ярилцаж, манай улс сингапурын туршлагаас суралцах, эдгээр чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлэв. Мөн Наньяаны Технологийн Их Сургуулийг манай улсын холбогдох байгууллага, их сургуулиудтай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх, манай оюутан залуусыг тус их сургуульд суралцуулах боломжийн талаар ярилцав.

Сингапурын Наньяаны Технологийн Их Сургууль нь хурдацтай хөгжил, эрчимт судалгааг нэн тэргүүний зорилтоо болгодог бөгөөд байгуулагдаад удаагүй байгаа хэдий ч 2012 онд дэлхийн топ сургуулиудын жагсаалтын 47 дугаар байранд оржээ.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top