Цагдан хорих 461 дүгээр ангийн тусгаарлах өрөөнд саатуулагдаж байхдаа өөрийгөө шатаахыг завдсан гэх “Хип хоп” холбооны Ерөнхийлөгч Бааварын хэрэг олны анхаарлын төвд байна. Түүнийг өөрийгөө шатаасан гэх мэдээлэл гарсан хэдий ч гэр бүлийнхэн нь ч, өөрөө ч мэдэгдэл хийж “Цагдан хорих” ангийнхны буруу байсан гэдгийг хэлж байгаа.
Түүний эл ээдрээтэй асуудлын талаар өнөөдөр ШШГЕГ-ынхан мэдээлэл өгч үнэний зах зухаас дэлгэлээ. Гэсэн ч Бааварын шатсан нь хэний буруутай үйлдэл болохыг яг таг хэлсэнгүй “бөөрөнхий” мэдээлэл болсон юм.
Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар Баавар буюу Ш.Батбаярыг өөр өрөөнд дур мэдэн шилжүүлсэн төдийгүй гав дөнгө хэрэглэсэн тухайгаа тус ангийнхан тэмдэглэлдээ дурьдаагүй байсан нэг “но” илэрч.
Харин нөгөөх хөндүүр асуудал нь гал гарсан үеийн бичлэг байсан эсэх асуудал. Тэдний хэлж буйгаар яг энэ үед бичлэг хийгдсэн эсэхийг хэлэх боломжгүй гэсэн. Харин галыг хэрхэн унтраасан камерийн бичлэг бол байгаа гэлээ. Тэгэхээр гал гарах үеийн бичлэг байгаа эсэхийг хэлэхгүй бас унрааж байгаа үеийнх бол байгаа гэсэн асуудлыг юу гэж ойлгох вэ.
Ямартай ч Бааварын бие, эд зүйлд үзлэг нэгжлэгийг чанаргүй хийсэн, хариуцлагагүй хандсан ахлах ахлагч Д.Батболдыг ажлаас нь халсан гэсэн “гэсгээлээр” тус ангийнхны хэргийн асуудал сунжрах нь.
Нөгөө талаар Баавар нь олсоор хүлээстэй хэвтэж байхдаа галд өртөж өөрийгөө аврах боломжгүй учраас шатсан гэж байгаа боловч протоколд бичигдэх ёстой гав дөнгө хэрэглэсэн асуудал юуны учир хаягдсан юм бол. Ямар ч байсан асуудал ийнхүү томорч хүний эрүүл мэнд, эрхийн асуудал яригдаж байгаа энэ үед эгзэгтэй үйлдлийг хорих ангийнхан мартмааргүй юм.
Мөн Бааварын бие, эд зүйлд үзлэг нэгжлэгийг чанаргүй хийсэн, хариуцлагагүй хандсан ахлах ахлагч Д.Батболдыг ажлаас нь халсан хэмээн эл хэрэг гарахад нөлөөлсөн байж болзошгүй нөхрийг олоод хариуцлага тооцчихсон атал Баавар гал гаргах хэрэгсэл авч ороод, өөрийгөө шатаахыг оролдсон байж магадгүй гэсэн мэдээллийн мөрөөр ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга П.Хосбаяр хариулахдаа хуулийн байгууллага шалгаж, албан ёсны дүгнэлт гаргаагүй байхад олон зүйл ярих боломжгүй.
Цагдан хорих байранд нөхцөл байдал их хүнд байдаг. Тэнд байгаа хүмүүс алхам бүртээ заналхийлэл, өдөөн хатгалгад өртөж байдаг. Дээрээс нь хоригдогсдын сэтгэлзүйн байдал хорих ангид ял эдэлж байгаа хүмүүсийнхээс тэс өөр онцлогтой байдаг. Анх шалгагдаж эхэлж байгаа хүний сэтгэл санаа өөрчлөгдөж, янз бүрийн дарамтад ордог. Гэнэт хязгаарлагдмал орчинд орохоор хүний сэтгэл санаа тогтворгүйтэж, "Шоронд ороод үхэх юм байна" гэх зэрэг янз бүрийн бодол төрж, бие эрхтэндээ гэмтэл учруулах явдал түгээмэл гардаг л даа.
Энэ асуудал зөвхөн манай Монголд биш, дэлхий нийтэд байдаг. Үүнтэй тэмцэж байгаа. Гэхдээ хүний сэтгэл зүйн орчинг бүрэн засах ямар ч боломжгүй” гэх “хохирогч” руу хандсан хариулт өгч байна. Нийгэм итгэл ёстой, итгэж болох байгууллагуудын нэг бол албаны эх сурвалж. Гэтэл төөрүүлсэн, төөрөгдүүлсэн, няцаасан, үгүйсгэсэн хариулт өгчр дүгнэлт хараахан гараагүй гэсэн шалтгаан хэлж асуудлыг сунжруулж байгаа “яст мэлхийн” хурдаар асуудлыг мөрдөж мөшгиж буй албан тушаалтнуудыг яалтай.
Н.Алтан

Сэтгэгдэл ( 9 )
hun shataj bhad kamer ne untartsan hun avrahgui bdag ene yunii uchir ve
urlagiin zarim nuhduud har tamhinii hor hunuuliig sain medehgui bgaa yumuu esvel meden budliad bgaa yumuu busdiig horduulj amidaar ni **j uhdel bolgoj bgaa hunentseriig umuuruud bh ****rd****gui sh dee esvel uursduu heregledeg humuus uu ta naraas ch ih yum garna daa zavaarsan yumaa
muu deerelhuu novsh bolij ingeed ailiin amidr**iig suiruulj amitnan huniig dontuulsaniihaa goriig ams uiliin uree edelj yav
UURIIGII SHTAANAA GJN MYU NH BLEEDEE
Ter BOODOG chin medrel muutai nobsh sht
xairan z**uu
Шатаж байх үед нь камер ажиллаагүй нь юуны учир вэ