”Балбар вангийн бага хатан” болон ”Хонгор”-ын гэр бүл

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 29

Манай киноныхныхон дотор гэр бүлээрээ уран бүтээлчид хэд хэд байдгийн нэг нь энэ сайхан гэр бүл билээ. Найруулагч Н.Нямдавааг та бүхэн андахгүй. Дөлгөөхөн зантай тун нийтэч... яг энэ зурган дээрх шигээ үргэлж инээмсэглэж явдаг Нямдаваа найруулагч ид сайхан насандаа хорвоог орхисон ч хийж бүтээсэн зүйлээрээ ард түмнийхээ зүрх сэтгэлд хоногшиж чадсан сайхан уран бүтээлч байлаа. Тэрээр хүүхэд байхаасаа дэлгэцэнд тодорсон уран бүтээлч юм. Анх "Гурван найз" киноны Балбар хүүгийн дүрд, дараа нь "Хөхөө гэрлэх дөхлөө" киноны залууд тоглож байжээ.

Н.Нямдаваа "Тунгалаг Тамир"-ын Хонгорын дүрээрээ үзэгч түмний хайр хүндэтгэлийг илүүтэй хүлээсэн энэ уран бүтээлч "Хайрхан өндөр хаа байна", "Дэгдээхэй нас", "Хоньчин Найдан", "Сүхболдын яриа","Цэрэг эрсийн жирийн өдрүүд" "Ховор хүмүүс" зэрэг олон бүтээл туурвисан нэрт найруулагч юм.

Түүний гэргийн Ш.Цэцэг "Гарын таван хуруу" киноны Должин,"Ховор хүмүүс" киноны чанга дуут эмэгтэй,"Өглөө" киноны Балбар Вангийн бага хатан Оюундарь зэрэг дэлгэцийн шилдэг дүрүүд бүтээсэн бөгөөд "Зуслангийн чөтгөр", "Еэ еэ, шар Буд" кинонуудыг найруулж олон зуун дүрд дуу оруулсан киноны сайхан жүжигчдийн нэг билээ.

Эднийх хоёр хүүтэй. Том хүү Н.Бадрал нь "Би чамд хайртай" киноны гол дүрд тоглосныг та бүхэн мэднэ. Харин бага хүү Н.Бат-Амгалан нь дөнгөж гуравхан настайгаасаа киноны гол дүрд тоглож эхэлсэн адтай жаал. Түүний анхны бүтээл “Дэгдээхий нас” киноны гол дүр байсан юм. Өнгөрсөн хугацаанд 10 гаруй киноны гол ба туслах дүрд тоглож, 10 гаруй богино ба баримтат киног найруулж, Монголын болон гадаадын 70 гаруй уран сайхны кинонд дуу оруулжээ.

2009 онд “Dream Art” студийн дэргэдэх жүжигчний дамжааг хичээллүүлж гучаад хүүхэд төгсгөн, 2010-2011 онд Өвөр монголын өөртөө засах оронд 20 гаруй оюутны жүжиглэх урлагийн хичээлээр мэргэжшүүлсэн байна.

 Н.Бат-Амгалан


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чимгээ(103.10.21.99) 2025 оны 03 сарын 13

Цэцгээ гуай муухай энергитэй хорчин авгай шд

1  |  0
gegee(49.0.129.244) 2025 оны 03 сарын 13

saihan jujigchid

1  |  0
Өндөр болгох нууц(202.5.202.21) 2025 оны 03 сарын 13

Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээр худ****да****ж байна. дэлгэрэнгүйг 88226272

1  |  0
Top