Америкийн нүүрс нийлүүлэгч топ таван компанийн нэг “Blackhawk Mining” компани гурван жилийн турш алдагдалтай ажилласны эцэст хаалгаа барьжээ. АНУ-ын Кентаки мужийн Блэкхок тойрогт 1970-аад оноос уул уурхай эрчимжиж улмаар орон нутгийн оролцоотойгоор тус компанийг байгуулж байсан юм. Компани дампуурснаас шалтгаалан 340 гаруй ажилтан ажлын байргүй болсон тул ойролцоо орших гурван уурхайд хуваан байршуулахаар болжээ.
Энэ мэдээллийн дараа Баруун Виржиниа мужийн өөр бусад уурхайнуудын хувьцаа гурван жилийн хамгийн доод түвшинд хүрч унаад байна. Сүүлийн таван жилийн хугацаанд АНУ-д нүүрсний найман уурхай хаалгаа бариад байгаа юм. Энэ нь АНУ-ын бодлого болон сэргээгдэх эрчим хүчний салбарын хурдацтай хөгжилтэй холбон тайлбарлаж байгаа билээ. Voice of America агентлагийн мэдээлснээс харвал хаалгаа барих магадлалтай нүүрсний дөрвөн ч уурхай байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
Munkhnar eejiin zalbiral noloolson