Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ-ын саарал жагсаалтын гадаа үлдсэн эсэх албан ёсны шийдвэр ирэх баасан гараг буюу 18-ны өдөр гарна гэсэн мэдээллийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өгч байна.
Тэрбээр “5 дахь өдөр шийдвэр гарна гэсэн мэдээллийг өгсөн, Монголбанкны төлөөлөл Парист ажиллаж байгаа тул шийдвэр гарахаар нь мэдэгдэх байлгүй дээ” гэсэн байр суурийг твиттер хуудсаараа дамжуулан илэрхийллээ.
Сануулахад, энэ сарын 13-18-ны өдрүүдэд Парис хотноо Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/ ээлжит хуралдаанаа хийж буй. Хуралдаанаар Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах эсэхийг эцэслэн шийдэх учраас манай тухайд тун чухал хуралдаан болж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
энэ хөсрий царайлсан сайд нэртэй хулгайчийн санхүүгийн салбарт яюуулсан бодлого, хийсэн ажлын бодит үр хөврөл нь саарал жагсаалтад монголыг оруулж буй явдал мөнөөс мөн.