Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага буюу ФАТФ-ын саарал жагсаалтад орлоо, ороогүй гэх албан бус мэдээллүүд сошиалаар цацагдаж байна. Тэгвэл Төв банкны зүгээс ФАТФ баасан гарагт буюу энэ сарын 18-ны өдөр албан ёсны мэдээлэл хийхдээ шийдвэрээ танилцуулна гэсэн мэдээллийг өгч байна. Мөн ийм мэдээллийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2019.10.16/ өгснийг сануулъя.
ФАТФ ээлжит хуралдаанаа энэ сарын 13-18-ны өдрүүдэд Францын нийслэл Парис хотноо хийж буй. Энэ удаагийн ээлжит “долоо хоног”-ийн хуралдаанаар олон асуудал хэлэлцэхийн нэг нь Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах эсэх тухай юм.
ФАТФ-ын ерөнхийлөгч Сянмин Лью нэгдсэн хуралдааны үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурлыг баасан гараг буюу 18-ны өдөр Монголын цагаар 18:00 цагт хийх урьдчилсан товтой байна.
МОНГОЛ УЛС “СААРАЛ ЖАГСААЛТ”-Д ОРВОЛ ЯМАР ЭРСДЭЛҮҮД ҮҮСЭЖ БОЛЗОШГҮЙ ВЭ?
Сэтгэгдэл ( 2 )
Энэ Ч. Хүрэлбаатар гэгчийг төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон арван сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн хувалзыг хамгийн түрүүнд Сангийн сайдаас огцруулах хэрэгтэй.
uhej baisan huja eronhiilogch baidag ni ch yuv dee