Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага буюу ФАТФ-ын саарал жагсаалтад орлоо гэх мэдээллийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болоод бусад нэр бүхий хүмүүс хэвлэлийнхэнд өгөөд буй.
Тэгвэл дөнгөж сая ФАТФ-ын ерөнхийлөгч Сянмин Лью энэ сарын 13-18-ны өдрүүдэд хэлэлцэн, шийдвэрлэсэн асуудлуудын нэгтгэсэн мэдээллийг баасан гарагт буюу 18-ны өдөр албан ёсоор мэдээлнэ гэж мэдэгдлээ.
Тус байгууллагын албан ёсны мэдээлэлд "Баасан гарагт Пакистан, Иран болон бусад орнуудын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд ямар үнэлэлт, дүгнэлт хийснээ танилцуулна" гэжээ. Бусад гэдэгт Монгол Улс багтаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
ЯМАР НАЙРЛАГА МУУТАЙ ОЙЛГОМЖГҮЙ ЗҮЙЛ БИЧДЭГ ЮМ БЭ. НААД БИЧСЭНЭЭР ЧИНЬ ПАКИСТАН ИРАН МАНАЙ ТАЛААР САНАЛАА ӨГӨӨГҮЙ ГЭЖ ОЙЛГОГДОЖ БАЙНА ШДЭЭ. ИЙМ СЭТГҮҮЛЧ НАР БАЙХАЛ АРД ИРГЭД ЯМАР МЭДЭЭЛЭЛ АВАХ ВЭДЭЭ. ЭРДЭНЭЭ Л СОНСОХООС