С.Эрдэнэ: Монголыг “Саарал жагсаалт”-д оруулах шийдвэр гаргасан

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 17

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ өчигдөр мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын ФАТФ байгууллагаас гаргадаг “саарал жагсаалт”-д орсон асуудлаар мэдээлэл өглөө.


-Монгол Улс 2013-2014 онд “саарал жагсаалт”-д орж байлаа. Дахиад орсон тухай мэдээлэл гарч байна?

-ФАТФ бол аливаа улс орнуудад мөнгө угаах санхүүгийн гэмт хэрэг гарч байна уу, терроризмтой тэмцэхэд тодорхой оролцоо байна уу гэдгийг тогтоодог байгууллага шүү дээ. Энэ байгууллагаас манай улсад хяналт, шалгалт хийж удаа дараа шаардлага ирүүлж байсан юм билээ. Харамсалтай нь, бид тэр тавьсан шаардлагыг хангаж чадаагүй учраас өнөөдөр “саарал жагсаалт”-д нь орох хэмжээнд хүрчихээд байгаа.

-Тухайлбал, ямар шаардлага ирүүлж байсан юм бол?

-Гол нь арилжааны банкуудын активын асуудал. Олон улсын валютын сангаас арилжааны банкуудын активыг нэмэгдүүлэх чиглэлээр удаа дараа шаардлага ирүүлсэн. Энэ хүрээнд арилжааны банкууд 700-гаад тэрбум төгрөгөөр активаа нэмэгдүүлсэн юм билээ. Түүний 200 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нотолж чадсан. 500-гаад тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нотолж чадаагүй байдаг. Гэтэл Монголбанкны ерөнхийлөгч маань тэр 700 тэрбум төгрөгийн активын нэмэгдэл дээр гарын үсэг зурчихсан. Үүнд ФАТФ маш их эмзэглэж байгаа юм билээ. Нөгөө талаас манай улсад хар тамхи, терроризм болон санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний зөвлөл бий. Түүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд ахалдаг. Гэтэл ХЗДХ-ийн сайд олон улсын байгууллагын зүгээс тавьж байгаа удаа дараагийн сануулга, шаардлагыг хэрэгжүүлэх талаар бодит ажил хийгээгүй. Үүнээс болж асуудал өнөөдөр олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын хэмжээнд яригдах түвшинд хүртэл ужгираад байна. Миний хувьд энэ бүхнийг манай төрийн хариуцлагагүй, сахилгагүй аливаа асуудалд хайнга ханддаг байдал, төрийн бодлого, чадамж сул байгаагийн үр дүн гэж харж байгаа. Францын Парист болж буй ФАТФ-ын хурлаар Монгол Улсыг санхүүгийн “саарал жагсаалт”-д оруулах шийдвэр гарчихлаа гэдэг мэдээллийг аваад байна.

-Албан ёсны мэдээлэл үү?

-Албан ёсны гэж хэлэхгүй. Өөрийн шугамаар ийм жагсаалт руу орчихлоо гэдэг мэдээлэл авсан. Бодвол удахгүй албан ёсоор холбогдох байгууллагаас мэдээлэл, шаардлагууд нь ирэх байх. Энэ бол маш муу мэдээ. “Саарал жагсаалт”-д орсноор Монгол Улсад маш олон сөрөг үр дагавар бий болдог. Тийм учраас яавал энэ эрсдлээс хурдан гарах, арилгах вэ гэдэг дээр Засгийн газар, парламент холбогдох бүх байгууллагууд яаралтай ажиллах шаардлагатай. Мэдээлэл албан ёсны болж баталгаажиж ирсний дараа энэ ажлууд хийгдэх байх гэж харж байна даа.

-Яг ямар сөрөг үр дагавар гарах юм бэ?

-Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллага, тэр битгий хэл иргэдийн гадаад гүйлгээнүүд бүгд хяналтад орно, хаагдана. Картаар хийдэг гүйлгээнүүд дээр тодорхой хязгаарлалтууд тавигдана. Монгол Улсын гадаад нэр хүндэд их муугаар нөлөөлнө. Гадаадын хөрөнгө оруулалтууд эрс багасч бараг зогсох тийшээ явах аюултай. Олон улсад Монголын үнэлэмж, эялангуяа эдийн засаг, санхүүтэй холбоотой үнэлэмжүүд сөрөг байдлаар очно. Энэ бол манайх шиг хөгжиж байгаа орнуудын хэмжээнд байгаа улсын хувьд тун муу үзүүлэлт гэж харж байгаа.

-Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийг баталсан нь “саарал жагсаалт”-д орох нэг үндэслэл болсон гэдэг?

-Эдийн засгийн ил тод байдлын хууль гэхээсээ илүү Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа санхүүгийн байгууллагуудтай холбоотой. Түүнийг гол төлөөлсөн арилжааны банкууд активын чанараа дээшлүүлэхдээ эх үүсвэрээ нотолж чадахгүй байна шүү дээ. Дээр нь хар тамхи, терроризмтой тэмцэх чиглэлээр манай улсын төрөөс явуулж байгаа үйл ажиллагаа хангалтгүй байна. Ялангуяа санхүү мөнгөний тайлан хангалтгүй байгаа. Сүүлийн гурван жил гаруйн хугацаанд гэхэд Шилэн дансны тухай хууль үндсэндээ хэрэгжсэнгүй. Шилэн дансны хэрэгжээгүй үзүүлэлт нь 90 гаруй хувьтай гарсан байна лээ. Нэг үгээр өнөөдрийн Монгол Улсын санхүүгийн үйл ажиллагаа нуугдмал байна. Мэдээлэл бүрхэг байна. Санхүүгийн үйл ажиллагаа бол олон улсын түвшинд ийм хэмжээнд үнэлэгдэх хүртлээ л уначихсан байна шүү дээ. Тэгэхээр Монголын төр, ялангуяа мөнгөний бодлого барьж байгаа Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо гээд бусад гол үүрэг хариуцлага хүлээж байгаа байгууллагууд хариуцлага хүлээх ёстой гэж харж байгаа.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.26.111) 2019 оны 10 сарын 17

С.Эрдэнэ бол хөөрхий мэлхийний тархины хэмжээтэй сэтгэхүйтэй, бид л улс төрч гэж онгироосон болохоос өөр газар байх нөхөр байгаан, ийм жижиг сэтгэдэг нөхөр яаж ч ард түмний эрх ашигийг дээдлэхэв дээ.

0  |  0
Зочин(192.82.78.145) 2019 оны 10 сарын 17

Гадаадын хөрөнгө оруулалтууд эрс багасчихнэ гэнэ, тэгвэл их л сайн юмсан. Монголд гадаадын хөрөнгө оруулалт ядууруулахаас өөр ямар ч нөлөө үзүүлэхгүй гэдгийг бид харж байна. Гадаадын хөрөнгө оруулалт ийм их ачтай гээд батлаатах гэж энэ луйварчнаас асууя. Хариуг олон нийтээд баттай баримтаар өгөөрөй нийгмийн даатгалын мөнгөөр гэдсээн дүүргэсэн хүн гуай. Төр магтаад байгаа гадаадын хөрөнгө оруулалт нь зогсчихвол газар нутгийг минь барьцаалаад байгаа хар хэрэг жаахан багасах байх.

0  |  0
зочин(150.129.140.60) 2019 оны 10 сарын 17

дэлхийн валютын сан эдийн засгын алуурчидтай хамтардаг яум

0  |  0
удвал (202.179.25.42) 2019 оны 10 сарын 17

bah mini bitgii balair chinii hiisen balag ch end baigaa gedgiig buu mart.eeree ch enhiih tsagaan tagtaa bish gedgee erh bish gadarladag bailgui dee

0  |  0
иргэн(192.82.64.220) 2019 оны 10 сарын 17

Улс орноо саарал жагсаалтанд оруулж байгаад ч хамаагүй өөрсдөө өрсөлдөгчдөө ялна гээд байгаад юм уу хаашаа юм бэ? Одоо байгаа улс төрчдөөс дараагийн сонгуульд дахин сонгогдох нь цөөхөн л байх. Ард түмэн гэдэг та нарын боддог шиг тэнэг хүмүүс биш. Тэвчээрт хязгаар байдаг.

1  |  0
зүчин(203.91.118.180) 2019 оны 10 сарын 17

Нам энэ тэр нь яахав ээ, Энэ эрдэнэ, Эрдэнэбат гэсэн ам нээхээрээ өчүүхэн муу өөрийнхөө эрх ашгийг бодож дандаа худлаа ярьж худал цуу тарааж өөрсдөөс нь илүүл жаахан ч гэсэн юм хийж байгаа хүмүүсийг харлуулсан юм ярихийн, энэ үүсээд байгаа нөхцөл байдал эд нарын үед хийгдсэн ажлын л үр хөврөл биз дээ, бүүр нэг яс махны дургүй хүргээд байхын, наад асуудлын чинь талаар маргааш албан ёсоор зарлана барина гээд байгаа биз дээ, нэг л их бүхнээс илүү мэддэг чаддаг юм шиг ярихаараа л худлаа шаагаад байхын, тийм лаг юм бол эрх барьж байхдаа сайн сайхан болгочих чинь яасын

0  |  0
erka(182.160.37.207) 2019 оны 10 сарын 17

erdenee muu horchin mini bitgii hudalaa yrida oiriin 2 jilde saaral jagsaaltad orohgui adgiin muu nobsh chii sain ajillaj baigaa zasagta dandaa ataarhaj ybah um cham shig hog shaar ene ulsad heregui ataarhaj uhlee muu bah melhii

0  |  0
Top