ФАТФ-ын саарал жагсаалтад орж болзошгүй шалтгаануудын нэг нь арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэртэй холбоотой гэсэн мэдээллийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өгөөд буй. Тэрбээр “Арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрт аудит хийх шаардлагатай байгаа. Учир нь арилжааны банкууд капиталаа нэмэгдүүлэхдээ Ил тодын хууль ашигласан. Үүнийг нь шалгаж, дараа нь ямар арга хэмжээ авах вэ гэдгээ Монголбанк шийдэх ёстой. Мөн мөнгө угаахтай холбоотой шийдэгдсэн гэмт хэрэг манайд юу байна вэ гэдгийг ярих ёстой” гэж ярьсан.
Тэгвэл бодит байдал дээр ФАТФ-ын үнэлгээнд банкуудын өөрийн хөрөнгийн эх үүсвэртэй холбоотой тухайлсан нэг ч заалт байхгүй. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд банкуудад хийгдсэн активийн чанарын иж бүрэн үнэлгээний үр дүнд дахин магадлан хянах аудит хийлгэсэн явдал нь зөвхөн тус хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн. Сангийн сайд андуурч байна гэх мэдээллийг албаны хүн өгч байна.
Сануулахад, банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг шалгаж нягтлах ёстой гэсэн хатуу байр суурийг ОУВС-гаас илэрхийлсний дараа банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг магадлан баталгаажуулах шалгалт хийгдэж эхэлсэн. Монголбанкнаас уг шалгалтыг “Duff and Phelps” компанийг сонгон шалгаруулан зөвлөх компаниар ажиллуулж буй бөгөөд магадлан баталгаажуулах ажил энэ оны зургаадугаар сард эхэлсэн.
Түүнчлэн шалгалт эцэслэх шатандаа явж байна гэсэн мэдээллийг Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан өнгөрсөн есдүгээр сард өгч байсан. Уг нь шалгалтын үр дүнг наймдугаар сарын 16-ны өдөр урьдчилсан байдлаар гаргахаар төлөвлөн ажилласан ч шалгалтын цар хүрээ, үзэж харах баримт материалын хэмжээнээс шалтгаалан тайлан гаргах хугацаа нь бага зэрэг хойшлогдох төлөвтэй болсон гэж байсан юм. Харин Сангийн сайд болохоор шалгалт хийгдэх ёстой гэж яриад байгаа юм.
Сэтгэгдэл ( 4 )
Энэ Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон арван сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн хувалзыг хамгийн түрүүнд Сангийн сайдаас огцруулах хэрэгтэй.
Монголбанк саарал жагсаалтын асуудлыг Сангийн яамруу чиглүүлээд арьсаа хамгаалаад эхэлжээ.
16terbym xylgaa
erguu dagz yugaan ch medku gar uls orniig udirdan chigluulj yavaa gexeer gutamshig xaramsal zereg torhiimdaa