Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага буюу ФАТФ нэгдсэн хуралдааны сүүлийн өдөр нь өнөөдөр гэдгийг онцлон мэдэгдэж байна. Түүнчлэн энэ сарын 13-18-ны өдрүүдэд хэлэлцсэн асуудлуудтай холбоотой гол шийдвэрүүд, өндөр эрсдэлтэй улс орнуудын мэдээллийг өнөөдөр өгнө гэдгээ санууллаа.
ФАТФ-ын ерөнхийлөгч Сянмин Лью албан ёсны мэдэгдлийг танилцуулах юм. Монгол Улс саарал жагсаалтаас мултарсан эсэх албан ёсны мэдээлэл өнөөдөр тодорхой болно.
Сануулахад, УИХ-ын хэвлэлийн албаны сошиал хуудсанд “ФАТФ манай улсыг саарал жагсаалтад оруулалгүйгээр мэдэгдэл гаргах нь” гэсэн мэдээлэл өнөөдөр нийтлэгдсэн байгаа.
Сэтгэгдэл ( 0 )