Монгол Улс сануулга дагуулсан СААРАЛ ЖАГСААЛТ-д багтлаа

2019 оны 10 сарын 18

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага буюу ФАТФ  нэгдсэн хуралдааны мэдээллээ хийж байна. ФАТФ Монгол Улсыг саарал жагсаалтад багтаажээ.

ФАТФ Монгол Улсаас гадна Исланд,  Зимбабве улсуудыг саарал жагсаалтад оруулжээ. Харин  Этиоп, Шри Ланк, Тунис улсууд мөнгө угаахтай тэмцэх дэглэмээ сайжруулсан тул саарал жагсаалтаас хассан байна.

Монгол Улс 2016 оноос хойш ФАТФ-ын эрчимтэй хяналтад орж, саарал жагсаалтын гадаа үлдэхийн тулд чамгүй ажил хийсэн гэж албаныхан мэдэгдэж байсан. 

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ “Саарал жагсаалтад орлоо гэхэд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахад эрсдэл үүснэ. Өдгөө яригдаж буй шиг хамтын ажиллагаа шууд зогсохгүй гэж уржигдар мэдээлэл хийхдээ онцолж байсан.

Сануулахад, манай улс 2013 онд ФАТФ-ын саарал жагсаалтад ороод, 2014 онд гарч байсан түүхтэй.  Тухайн үед  хууль эрх зүйн орчны өөрчлөлт хийхэд голлон анхаарч, арга хэмжээ авч ажилласнаар саарал жагсаалтаас гарч байсан бол одоо ФАТФ-аас тавьж буй стандарт өөр болсныг мөн албаныхан хэлж ярьж өнөөдрийг хүрсэн.

Түүнчлэн саарал жагсаалтын эрсдэлийн шар гэрэл аль  2017  онд ассан. Үнэлгээний дүгнэлт 2017 онд гарсан. Эрчимтэй хяналтад орно гэдэг саарал жагсаалтын хэмжээнд байна л гэсэн утгатай гэж байсан билээ.

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан хэлэхдээ “Саарал жагсаалтад орох нь бид бүгдэд сөрөг нөлөөлөх сөрөг зүйл мөн боловч зарим мэдээллийн эх сурвалжийн хэлж байгаа шиг шууд эдийн засгийн нөхцөл байдал дордох, бүх төлбөр тооцоо зогсох мэт сүржигнэх нь зохистой биш юм. Энэ нь биднийг дэлхийд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх тал дээр хүчин чармайлт бага гаргаж байгааг, түүнээс нь болгоомжлох хэрэгтэй гэдгийг сануулах сануулга байдлаар хүлээн авах хэрэгтэй” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ганаа(103.10.21.30) 2019 оны 10 сарын 21

одоо л улсаа аварч авилгачид хилийн чандад хаус авсан овфаарчид ждүчдээс мөнгөө авч улсаа аврая\n

0  |  0
иргэн(202.9.44.80) 2019 оны 10 сарын 20

СААРАЛ ЖАГСААЛТАА АШИГЛААД АВИЛГАЛЧИДАА ЦЭГЦЭЛЖ АВЪЯ...БАНКУУДЫНХАА ЧИХИЙГ ЗӨӨЛЛӨЕ. ШУДАРГА ЁСЫГ ЖААХАН Ч ГЭСЭН ТОГТООЁ. СААРАЛ ЖАГСААЛТ МОНГОЛД ХЭРЭГ БОЛНОО.

0  |  0
Зочин(103.26.195.118) 2019 оны 10 сарын 19

Сануулга ч гэх шиг энэ сэтгүүлчийг ээ.

0  |  0
Bat(24.19.4.149) 2019 оны 10 сарын 19

MANANGIIN HILGAICHUUDAA SHOROND HII. TEGVEL NEG GARCH MAGADGUI.

0  |  0
Top