Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч: Саарал жагсаалтад орсон гэдэг нь биелэлт хангагдаагүй асуудлуудаа шийд л гэсэн сануулга юм

2019 оны 10 сарын 18

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага /ФАТФ/  Монгол Улсыг саарал жагсаалтад багтаасан гэх мэдээлэлд  албаныхны өгөх тайлбар анхаарал татаж буй. Тэгвэл Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил өөрийн сошиал хуудаснаа дараах зүйлийг бичсэн байна.

“Монгол Улс саарал жагсаалтад орсон нь бидний хүсэн хүлээж байсан үр дүн биш ч гэлээ бүх зүйл төгсчихөж байгаа хэрэг ч бас биш юм. Цахим сүлжээгээр доорх агуулга бүхий пост /Монголбанк арилжааны банкуудад хязгаарлалт тогтоож, ААН, хувь хүний өдөрт гадагшаа шилжүүлэх мөнгөний хэмжээ өдөрт 1 сая төгрөг, түүнтэй тэнцэх валют байхаар тогтоожээ гэх мэт/ идэвхжих шинжтэй байна. Хэвлэлийн төлөөлөгчийн хувиар хариуцлагатайгаар мэдэгдэхэд, Монголбанкнаас гадаад төлбөр тооцоог хязгаарлах чиглэлээр, мөн мөнгөн гуйвуулгын тоо, хэмжээн дээр ямар нэгэн хязгаарлалт, хориг хийсэн, тийм агуулгаар алив тушаал, шийдвэр, захирамж огт гаргаагүй болно. Эцэст нь хэлэхэд саарал жагсаалтад орсон гэдэг нь ОУ-ын зүгээс бидэнд хориг арга хэмжээ авч байгаа хэрэг огтоос биш бөгөөд эрчимтэй хяналтын хугацаанд биелэлт хангагдаагүй асуудлуудаа шийд л гэсэн сануулга юм. Тиймээс та бүхэн тайван, амгалан байцгаана уу” гэсэн байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.216.230) 2019 оны 10 сарын 19

Гол нь овшааруудаа яах ч үгүй толгойг нь илээд байгаа, Санжийн Баяр тэргүүтэй мөнгө угаасан, луйвар, хахуульд автсан этгээдүүдээ яах ч үгүй байгаа, алдагдсан, гадагш гарсан мөнгөө олж авах талаар юу ч хийхгүй байгаа нь тэр саарал жагсаалт гээчид орох нөхцлийг бүрдүүлж байгаа даа. Энэ хэвээр байвал бүтэн хар болох биз.

0  |  0
Хариуцлага(103.212.118.14) 2019 оны 10 сарын 19

Саарал жагсаалтад ороход нөлөөлсөн гол хүмүүсийг хатуу хариуцлага хүлээлгэж шийтгэх хэрэгтэй. Монгол банк, Сангийн яам, Хууль зүйн яам, Гааль шүүх гэх мэт байгууллагын удирдлагуудад энэ хариуцлагыг хүлээлгэх ёстой\n

0  |  0
Baliar mongol(202.9.44.174) 2019 оны 10 сарын 19

Umhii mongolchuud udahgui ereenii neg duureg bolchood ene bol sanuulga geed umhiireldeed yawnaa.

0  |  0
иргэн(64.119.22.144) 2019 оны 10 сарын 19

Битгий хуц . Хүүхэд хуурч байгаа биш.

0  |  0
Саарал Монголчууд(202.126.88.43) 2019 оны 10 сарын 18

Хүрэлсүхээ чи Баяр, Сайханбилэг,Баярцогт,Ганзориг,Эрдэнэбилэг,Эрдэнэбат,Батбаяртангууд,СүБатболд,Бат Үүл, Элбэгдорж нарыгаа дагуулаад тонил

0  |  0
эр хүн(202.21.108.185) 2019 оны 10 сарын 18

Худал хуурмагаар ард иргэдийнхээ тархийг угаасаар энэ улс орон чинь сүйрэхэд ойрхон болж байна шүү .Үүнээс муу мэдээ гэж юу байхав дээ ЭРХ БАРИГЧИДЫГ ОДОО ЯАХЫГ ОЛОН НИЙТ ХАРАХ Л ҮЛДЛЭЭ

0  |  0
Зочин(202.55.188.88) 2019 оны 10 сарын 18

Юундаа нэрлэхэхэв дээ та минь. Одоо хүлээн зѳвшѳѳр. Бид саарал жагсаалтад орсон. Энэ тийм муу юм биш болог. Гэхдээ л орсон.

0  |  1
Зочин(64.119.19.137) 2019 оны 10 сарын 18

Худлаа тайвшруулсан юм ярьж хүмүүсийг төөрөгдүүлэхийн оронд тэр мөнгө угаасан хүмүүсээ шийтгэж арга хэмжээ аваачээ, дээр байгаанууд нь хоорондоо сүлбэлдэж зөвхөн хувийнхаа эрх ашгийн төлөө улс ард түмнээ золиослож байна

1  |  0
Top