Монголбанк "Саарал жагсаалт"-тай холбоотойгоор МЭДЭГДЭЛ гаргалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 20

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (Financial Action Task Force буюу ФАТФ)-аас 2019 оны аравдугаар сарын 18-ны өдөр олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны хэрэгжилтийг сайжруулах явцын талаар Монголбанк мэдэгдэл гаргалаа.

Энэхүү мэдэгдэлд 2017 оны Харилцан үнэлгээний тайлан батлагдаж, хяналтад оруулснаас хойш Монгол Улс холбогдох хууль, тогтоомж журмыг шинэчилж нэвтрүүлснээр олон ахиц дэвшил гарсныг онцолжээ. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлаа нэмэгдүүлэх, дутагдлаа засаж сайжруулах чиглэлээр Монгол Улс ФАТФ болон Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх улс төрийн дээд түвшний хүсэл зоригоо илэрхийлснийг тэмдэглэсэн байна.

ФАТФ гишүүддээ хяналтанд оруулсан улс орнуудын эсрэг аливаа хориг арга хэмжээ авахыг шаардаагүй нь гадаад төлбөр тооцоо саатах, төлбөрийн карт хүчингүй болох, гадаад валютын урсгал багасах зэрэг шууд сөрөг нөлөөлөл үүсгэхгүй болохыг харуулж байна.

Монгол Улсын эдийн засаг төлөвлөсөн хэмжээндээ өсч, төсөв алдагдалгүй, худалдааны болон төлбөрийн тэнцэл ашигтай гарч гадаад валютын нөөц өсч эдийн засгийн эрсдэл даах чадвар сүүлийн 3 жилд үлэмж сайжраад байна. Монголбанкны зүгээс ФАТФ-ын хяналт нь төлбөр тооцоог зогсоох, санхүүгийн хэвийн зуучлалыг тасалдуулах, эдийн засгийн өсөлт, төгрөгийн тогтвортой байдлыг алдагдуулах нөхцөлийг үүсгэхгүй, үүсч болох нөлөөллийг эдийн засгийн өнөөгийн хүчин чадлаар шийдвэрлэх бүрэн бололцоотойг үүгээр мэдэгдэж байна. Иймд ханшийн богино хугацааны зохиомол савлагаа үүсгэж, зах зээлийг төөрөгдөлд оруулах оролдлого гаргахгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мбк(27.123.214.2) 2019 оны 10 сарын 21

Улс төрийн шахааснуудаар дүүрсэн газар

0  |  0
зочин(66.181.178.127) 2019 оны 10 сарын 21

Монгол Улс FATF-ын саарал жагсаалтад орсон нь засгийн газар, ялангуяа хууль зүйн яамны ажлын хар саарлын хөдлөшгүй баталгаа. Засгийн газар огцрох ёстой. Нямдорж шоронгийн хаалга татах ёстой. Ард түмний нэхэл хатуу..

0  |  0
Үнэн(202.9.44.76) 2019 оны 10 сарын 21

Мөнгө угаахад монголын банкууд , улс төрчид оролцоод байна, тэднийг шийтгэж чадахгүй байна, хууль бус хөрөнгийг нь хурааж чадахгүй байна гэж ФАТФ хэлээд байна шүү дээ. Тэгэхээр Монгол банк өөрөө үүнд хариуцлага хүлээх ёстой болсон. Эрдэнэтийн 49 мөнгө угаалтанд Монгол банк, ХХБ оролцсон байна, авилгалч шүүгч нар нэг ч хэрэг шийдэхгүй, өөрсдөө авилгал аваад шоронд хоолойгоо боомилж байна. УИХ нь хөөн хэлэлцэх хугацаа богиносгож, авилгалчдаа аварч байна. Ингээд л ард түмнээрээ эдийн засгийн хоригт орж хохирч байна.

0  |  0
Зочин(103.57.94.67) 2019 оны 10 сарын 20

ББСБ гэсэн луйврийн байгуулллагаа яах гэж байгаа вэ? гэж Монгол банкнаас асууя. ”Санхүүгийн үйл ажиллагааны зорилтыг бататгах” байгууллагын тавьсан шаардлагын нэг нь энэ билээ.

0  |  0
Buh. Mungu buruu(202.126.89.4) 2019 оны 10 сарын 20

Darga NAR. BUX .TURIIN MUNGUU.HEDHEN. BIZNESMEND. .HUVAAGAAD..MUUGAAR ..UGAAJ..ZUV ERGELTEND ..ORUULAHGUI. BGAA NI...HARAGDAJ. BAIGAA SHUU DEE...

0  |  0
Top