Алтны ханш 1750 ам.доллароос давж өслөө

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 11

АНУ-ын Холбооны нөөцийн банк эдийн засгаа дэмжих зорилгоор зах зээлд 2.3 их наяд ам.доллар нийлүүлэх мэдэгдлийн дараа алтныалтны ханш өслөө.

Тухайлбал Нью-Йоркын Комекс захад нэг унц алт 1754 ам.долларт хүрч 2012 оны арваннэгдүгээр сараас хойш хамгийн дээд цэгтээ хүрсэн байна. Арилжаа хаахтай зэрэгцэн 70 ам.доллароос дээш өсөж, тухайн өдөртөө 4.2 хувиар өсжээ.

Авсан арга хэмжээтэй холбоотойгоор АНУ-ын дотоодод инфляц нэмэгдэхгүй гэдгийг Холбооны нөөцийн банкны шинжээчид таамаглаж байна.

Оны эхний улирлын байдлаар дэлхий дахинаа алтанд суурилсан биржээр арилжаалагддаг сангаар дамжин 298 тонн буюу зах зээлийн үнэлгээгээр 23 тэрбум ам.долларын алт арилжаалагдсан нь 2016 оноос өссөн гэж Дэлхийн алтны зөвлөлийн тайланд дурджээ.

Эх сурвалж: Mining.com

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top