КОВИД-19-ийн талаар анх мэдээлсэн эмчийн эхнэр эрүүл хүүхэд төрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 12

Хятадын Ухань хотод коронавирусний халдварын талаар анх мэдээлж, өөрөө халдвараар нас барсан эмч Ли Вэньлян агсны эхнэр хүү төрүүлжээ.

Хятадын “Пэнпай” сонинд мэдээлснээр, ээж, хүүгийн бие сайн байгаа гэнэ. Эхнэр Фу Сюэжэ нь WeChat сүлжээнд “Надад бэлэглэсэн чиний сүүлчийн бэлэг өнөөдөр хорвоод мэндэллээ ” гэж бичжээ.

Уханийн төв эмнэлгийн эмч Ли Вэньлян өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр мэргэжил нэгт нөхдөдөө SARS-тай төстэй халдвар өвчин далайн бүтээгдэхүүний зах дээр гарсан тухай анх мэдээлсэн билээ. Эмчийн энэ пост Хятадын сүлжээгээр түгсний дараа энэ мэдээллийг тараасан Ли Вэньляныг долоон эмчийн хамтаар цагдаа дуудаж, худал мэдээлэл тараахгүй байх сануулга өгсөн.

Ли Вэньлян өөрөө халдвар авсны улмаас өнгөрсөн хоёрдугаар сарын 7-нд зүрх зогсож, хорвоог орхисон билээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.179.31.252) 2020 оны 06 сарын 14

Эвийдээ гэнэ үү бас нэг хужаа нөхөр манайд байна үхсэнд нь өрөвддөг юм өвчнөө нууж өчнөөн хүний амиар тоглолоо хар харх корона вирусууд чинь.

0  |  1
Ff(59.153.112.26) 2020 оны 06 сарын 12

Evii deee eej huu 2 t az jargal husie hujaa nar ene emchiinhee ugend sain orj haldvaraas erthen sergiilehguidee

1  |  0
Зочин(202.179.27.133) 2020 оны 06 сарын 12

Эргүү хятдууд энэ эмчийнхээ үгэнд орж эртхэн арга хэмжээ авсан бол дэлхий даяар тахал тарахгүй байсан. Дөнгөж 34 хөн настай энэ хүн маш хурдан нас барсан нь сэжигтэй шүү

1  |  0
mn(202.131.243.186) 2020 оны 06 сарын 12

Өр өвдчихлөө. Эвий дээ.

1  |  0
Zochin(87.66.142.201) 2020 оны 06 сарын 14

Chinad olion sain emch nar ene muuhai uvchnuur nas barsand haramsaj baina

3  |  0
Top