Коронавирусийн тухай анх мэдээлсэн эмчийн үхэл олон нийтийн уур хилэнг өдөөжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 08

Үл таних өвчин дэгдсэн талаар анх мэдээлсэн Ли Вэньлян эмчийн үхэл Хятадын олон нийтийн уур хилэнг өдөөгөөд байна. Түүнийг сэрэмжлүүлэх мэдээлэл тараасны төлөө цагдаад дуудаж, сануулга өгсөн билээ.

Ли Вэнлян нүдний эмч 34 насандаа өнгөрсөн баасан гарагт коронавирусийн халдварын улмаас нас нөгчсөн бөгөөд мөн өдөр Бээжин Ухань хот руу Авлигатай тэмцэх агентлагийн төлөөлөгчдийг Ли Вэнлян эмчийн үхэлтэй холбоотой асуудлыг шалгахаар илгээсэн.

Ли эмч нас барсан тухай мэдээлэл анхнаасаа олныг төөрөгдөлд оруулсан. Түүнийг нас барсан гэж хэвлэлүүд бичиж байхад Уханий төв эмнэлэг түүний биеийн байдал туйлын хүнд байна гэж залруулж, баасан гарагийн өглөө Ли эмч нас барсан гэж албан ёсоор зарласан. “Weibo” сүлжээнд “Ли Вэньлян эмч нас нөгчлөө” гэх пост 670 сая, “Ли Вэньлян нас барлаа” пост 230 сая, “Би үг хэлэх эрх чөлөөг хүсэж байна” гэх пост 2.86 сая хандалт авчээ. Гэсэн хэдий ч эдгээр постыг удалгүй устгасан байна.

Уханийн төв эмнэлэгт ажиллаж асан Ли тус эмнэлэгт SARS буюу амьсгалын цочмог хам шинж өвчинтэй төстэй үл мэдэгдэх өвчин илэрсэн тухай WeChat сүлжээгээр анх мэдээлж, энэ мэдээллийг цааш нь түгээсэн хамт ажилладаг долоон эмчийн хамтаар сахилгын шийтгэл хүлээсэн. Олон нийтийн сүлжээний олон хэрэглэгч засгийн газраасаа Ли эмчээс уучлалт нөхөн эрж, “цуурхал” гэх тодорхойлолтыг тайлбарлахыг шаардаж, интернет дэх хяналтыг сулруулахыг уриалсан байна.

Талийгаач Ли Вэньлян эмчийн дурсгалыг БНХАУ-аас АНУ-д суугаа элчин сайд, засгийн газар, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид болон бусад албаны хүмүүс хүндэтгэжээ. Наньжин хотын их сургуулийн улс төр судлаач Гү Сүгийн хэлснээр эмчийн үхлийг шалгахаар өндөр түвшний байгууллагын төлөөлөгчдийг илгээсэн нь анхаарал татаж байна. Олон нийтийн санал шүүмжлэл хямрал үүсгээд байгаа бөгөөд хямралыг шийдвэрлэхийн тулд Хятадын эрх баригчид холбогдох албан тушаалтныг шийтгэх зэрэг ямар нэгэн арга хэмжээ авна гэж тэрбээр таамаглаж байна. Нийгмийн эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл цацсаны төлөө шийтгэл оногдуулснаар цагдаа сахилга, дүрэм журам зөрчсөн үү гэсэн асуудал тавигдаж байгаа юм гэж Гү ярьжээ. Хамгийн чухал асуудал “цуурхал” гэх тодорхойлолтод үг хэлэх эрх чөлөөний асуудал холбогдоно. Энэ эрхийг хуулиар хамгаалах учиртай. Учир нь энэ эрх хүмүүсийн амь насны асуудлыг хөндөх ч тохиолдол бий. Хятадын засгийн газар ард иргэдийн итгэлийг алдаад байна. Нэгэнт итгэл алдсан засгийн газар 2020 онд үндэсний зорилтоо хэрхэн хэрэгжүүлэх вэ гэж тэрбээр ярьжээ.

Pear Video сүлжээнд мэдээлснээр, Ли эмчийн бэлбэсэн эхнэр ирэх долоон сард хүүхдээ төрүүлэх аж.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tomko(66.181.161.71) 2020 оны 02 сарын 09

vneheer haramsaltai

0  |  0
зочин(150.129.141.198) 2020 оны 02 сарын 10

Танай сайт хамгийн зөв сайн орчуулж тавьсан байна.Талархажийн

2  |  0
ss(64.119.23.127) 2020 оны 02 сарын 09

nuutsalj darj hugatsaa aldsan b.aa..hvvhed ni huurhuu.yanadaa

3  |  0
Zochin(193.119.115.183) 2020 оны 02 сарын 09

China ih yum nuuj bgaa. Over terbum hun amtai uls 100 garan hun nas barahad buhel buten 11 say hund horio togtooh uu

4  |  0
Hana Hana (206.189.98.59) 2020 оны 02 сарын 09

Hairan saihan zaluu meregjilten yasan hund hetsuugeer yavav da . Uls toriin zolios bolchihloo . Evil ter udahgui toroh bytshan ur n aavtaigaa uurd uulzaj chadahgui nee

3  |  0
Zochon(202.21.99.170) 2020 оны 02 сарын 08

Nyamdorj bas adil

0  |  0
Зочин(202.179.25.218) 2020 оны 02 сарын 09

Эрх баригчид өөрсдийн эсрэг дуугарсан хүнийг устгасан байх магадлалтай. Өвдсөнөөр нь далимдуулаад амыг нь барьчлаа

5  |  0
мгл(64.119.17.99) 2020 оны 02 сарын 09

дор 73.168.31.138 хаягтай этгээдэд хандахад чи коммунист хятадад байсан бол хятад эмч шигээ аль хэдийн цагдаагийн хяналтанд орсон байгаа чи элбэгдоржид хичнээн дургүй байсан ч элбэгдорж чамайг хаягаар олоод шийтгэхгүй шүү дээ

0  |  2
Z(73.168.31.138) 2020 оны 02 сарын 09

Iim aimaar daranguilagch ulstai tevreldej, hun tamladag, helmegduuldeg mahnii mashiniig Elbegdorjiin MANAN ajilluulj baisan.Odoo ch uldegdel n ajillasaar l bna...Hujaagiin ayul gedeg mash olon talaar hortoi bulguu....

5  |  1
mongol(202.70.34.38) 2020 оны 02 сарын 08

arai munhag baina, hyatad irged iim hultsengui gejuu, yamar aimaar niigem ve, hairan hunii ami. um ma ni bad mi hum\n

0  |  0
mongol(202.70.34.38) 2020 оны 02 сарын 08

arai munhag baina, hyatad irged iim hultsengui gejuu, yamar aimaar niigem ve, hairan hunii ami. um ma ni bad mi hum\n

0  |  1
Top