ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.
Цар тахлын эмнэлзүйн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нэгдүгээр сарын 8-наас эхлээд өнөөдрийг хүртэл 14207 хүнд шинжилгээ хийсэн. Коронавирус бүртгэгдсэн тохиолдол 287, бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн. 213 эмчлэгдэж гараад 14 хоногийн сувилалд 36 хүн, гэртээ 51 хүн байгаа бол 126 хүний тандалтын хугацаа дууссан. Одоо ХӨСҮТ-д 74 хүн эмчлэгдэж байна. Бүртгэгдсэн тохиолдол 15 улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Дийлэнх нь ОХУ-аас орж ирсэн. Коронавирустай иргэдийн 104 газраар, Алтанбулаг боомтоор орж ирсэн, 60 гаруй хувь нь тусгай үүргийн онгоцоор ирсэн. 6-80 хүртэлх насны хүн халдварт өртсөн. Эдгэрээд сувилалд шилжсэн 23 хүнээс дахин коронавирус илэрсэн. Тиймээс эдгэрээд сувилалд гарсан хүмүүсийн хяналтын хугацааг сунгаж байгаа" гэв.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өчигдөр /2020.07.21/ нийт 461 хүний сорьцод бүгд сөрөг гарлаа. Сөүл-Улаанбаатар онгоцоор ирсэн 300 гаруй иргэний давтан, АНУ-Улаанбаатар онгоцоор ирсэн иргэний давтан, нийслэлийн эмнэлэгүүдэд хэвтэж байгаа 15 хүний түүврийн аргаар сонгож, тандалтын зорилгоор шинжилгээ авахад коронавирус илрээгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )