Д.Нямхүү:426 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 23

ЭМЯ-наас коронавирустэй холбоотой цаг үеийн мэдээллийг өглөө. /2020.07.23/ 

ХӨСҮТ-ийн ерөнхий  захирал Д.Нямхүү "Өчигдөр /2020.07.22/ нийт 426 хүнээс шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан. Долоодугаар сарын 21-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 260 иргэн, мөн 21-ний өдөр Австралиас ирсэн 48 хүн, идэвхтэй тандалтын хүрээнд шинжилгээ хийсэн 14 хүн, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд байгаа 60 хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 34 жолоочийн шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй. Өнөөдөр ХӨСҮТ-ээс нэг хүн эдгэрэн гарч, дараагийн шатны эмнэлэгт шилжлээ.  Монгол Улсад коронавирусний нийт батлагдсан 287 тохиолдол байгаагаас 214 нь эдгэрч, 73 иргэн эмчилгээ хийлгэж байна” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top