Монгол Улсын Засгийн газрын 2020 оны долоодугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагууд /ерөнхий болон дээд боловсролын сургууль, цэцэрлэг/-ын үйл ажиллагааг эхлүүлэх талаар холбогдох судалгааг гаргаж, үнэлгээ хийх тухай өгсөн чиглэлийн дагуу kоронавируст халдварын салбар дундын 10 дахь шатны эрсдэлийн үнэлгээг ХӨСҮТ-д зохион байгуулж байна.
Эрсдэлийн үнэлгээг ЭМЯ, БШУЯ, ХӨСҮТ, ОБЕГ, МХЕГ, ТЕГ, ЦЕГ, НЭМГ, НЗДТГ зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хийж байгаа юм.
Шадар Сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу хийж, үнэлгээний дүнг Улсын онцгой комисст танилцуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )