ШУУД: Өнгөрсөн 24 цагт 7000 гаруй хүн коронавирусээр энджээ

2020 оны 07 сарын 24

Эрүүл мэндийн яамнаас "COVID-19" халдварын нөхцөл байдлын мэдээллийг өгч байна. /2020.07.24-НИЙ 11:00 ЦАГ/


Коронавируст халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэдэж, 15.349.000 хүн өвчилж, 629 мянган хүн энджээ, 8,4 сая хүн эдгэрчээ. 24 цагийн хугацаанд дэлхий дахинд 247 мянган хүн шинээр коронавирусний халдвар авч, 7000 гаруй хүн эндсэн байна.

ДЭМБ-ийн Ерөнхийлөгч өчигдөр "ковид-19"-ий хариу арга хэмжээний хоёр тулгуур хүчин зүйл байна. Нэгдүгээрт улс төрийн манлайлал, хоёрдугаарт олон нийтийн оролцоо чухал гэдгийг онцолсон. Яагад олон нийтийн оролцоо чухал вэ гэдгийг цар тахал бидний  амьдралын хэв маягийг өөрчилсөн, уламжлалт амьдралын хэв маягаараа цаашид амьдарч болохгүйг дэлхий дахинд олон хүн коронавирусний халдвар авч, эндсэн байдал харуулж байна. Иймээс бид амьдралын шинэ хэв маягт дасан зохицох хэрэгтэй. Шинэ хэв маягт дасан зохицож, түүнийгээ дадал болгон коронавирусээс сэргийлнэ. Эрсдэлд өртөхөөс сэргийлэхийн тулд өөрөөсөө дөрвөн асуултыг асуугаарай.

Нэгдүгээрт: Та хүнтэй харьцахдаа зай барьдаг уу?

Хоёрдугаарт: Гараа тогтмол савандаж угаадаг уу?

Гуравдугаарт: Амны хаалт зүүдэг үү?

Дөрөвдүгээрт: Эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг дагадаг уу?... эдгээр асуултыг өөртөө тавиад хариулбал коронавирусээс сэргийлж чадах эсэхийг чинь илэрхийлнэ гэж хэлсэн байна.

 

ШУУД ДАМЖУУЛАЛ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(139.5.217.76) 2020 оны 07 сарын 25

Darmaa emchid talarhaad barahgyi

0  |  0
Top