ЭМЯ-наас коронавирустэй холбоотой цаг үеийн мэдээллийг өглөө. /2020.07.24/
Өчигдөр ХӨСҮТ болон салбар лабораториудад хийсэн шинжилгээгээр коронавирусний нэг тохиолдол илэрчээ. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч болох Казахстаны иргэн 39 настай хүнээс халдвар илэрсэн байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ “Сөүлээс хоёр нислэгээр ирсэн 455 хүний давтан шинжилгээ, Афганистанаас ирсэн 38 албан хаагчид хийсэн давтан шинжилгээ, идэвхтэй тандалтын зорилгоор 12 хүнээс авсан шинжилгээгээр, ажиглах байран дахь 12 хүний давтан шинжилгээгээр, Орхон аймаг 106 хүний шинжилгээгээр, Дархан-Уул аймагт тусгаарлалтад байгаа 65 хүний шинжилгээгээр халдвар илрээгүй. Харин Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 20 жолоочоос шинжилгээ авахад эхэнд хэлсэнчлэн нэг жолоочоос халдвар илэрлээ” гэв.
Сэтгэгдэл ( 1 )
Гадны хүмүшсийг буцаагаад явуулаачээ. Монголчууд гадаадад өвчих тусахад манайхан шиг эмчлэхгүй, тоохгүй хаяж бгаа юм бналээ шүү дээ. Тэр Шведэд өвдөөд тусгаарлах өрөөнд ямар ч тусламжгүй , зовж зовж азаар өөрөө эдгэсэн эмэгтэйн тохиолдлоос харахад үнэхээр хүн гэж тоодоггүй юм бналээ. Тэрний орогд нэг ч гэсэн Монрол хүнээ эмчил!