Гадаад харилцааны яамнаас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр коронавирусний вакцины талаар Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатараас тодруулсан юм.
Тэрбээр "вакцины асуудал бол тэрүүн зэргийн асуудал. Ойрын хэдэн жил олон улсын харилцаанд давамгайлах улс орон бол вакцинтай холбогдоно. Вакцин бол дэлхий ертөнцийн хамгийн чухал асуудал болоод байгаа. Бид энэ чиглэлээр Эрүүл мэндийн яамтай хамтраад маш тодорхой ажлууд хийгдэж байгаа. ДЭМБ-тай өдөр тутмын хэлхээ холбоотой ажиллаж байна. Вакцин үйлдвэрлэх чадвартай улс орнууд цөөхөн байна. Эдгээр улстай ойр дотно харилцаж байгаа. ОХУ хоёр төрлийн вакцины талаар ярьж байна. Энэ болгон дээр чамбай хяналттай ажиллаж байгаа. Вакцины олон улсын байгууллагаас өдөр бүр мэдээлэл авдаг. Тэгэхээр Монгол Улсын иргэдийг вакцин гарсан даруйд вакцинд хамруулахаар монголын төр ажиллаж байна. Вакцин авахад төсөвлөгдсөн төсөв хөрөнгө нь ч бэлэн бий" гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Туршилтад ардаа битгий оруулаарай.Эхлээд вакцин гарагсан орон өөрийн орны иргэдээ хамруулж дуусахаар нь харж байж орно.
Ajillaj l bn. Zygeer suugaagyi. Xarin chi busdiig shyymjleed zygeer suuj bn. Eryyl saruul aix yumgyi.
Ажиллаж бна гэчихжээ, гуйлгаа гуйгаад л байж байгаа биз дээ