Д.Нямхүү: 903 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 25

Эрүүл мэндийн яамнаас "COVID-19" халдварын нөхцөл байдлын мэдээллийг өглөө. /2020.07.25/

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ “Өчигдөр нийтдээ 903 хүнд шинжилгээ хийхэд коронавирусний халдвар илрээгүй. Өнөөдөр ХӨСҮТ-ээс нэг хүн эдгэрэн гарч дараагийн шатны эмнэлэгт шилжлээ.  31 настай эмэгтэй 32 хоног эмчлэгдээд, эдгэрээд гарлаа.

Монгол Улсад нийт батлагдсан 288 тохиолдол байгаагаас 218 нь эдгэрч,  70 хүн эмчилгээнд байна. 61 хүний биеийн байдал хөнгөн, есөн хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top