Иран улсын Техран анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд Ковид-19 зөвхөн уушгийг өвчлүүлээд зогсохгүй бүдүүн, нарийн гэдэс, элэг, бөөр, арьс, зүрх, цөс, тархи зэрэг бусад эрхтэнүүдийг гэмтээдэг болохыг тогтоожээ.
Зарим эмгэг өөрчлөлтүүд нь САРС, МЕРС өвчний шинж тэмдэгтэй давхцаж байгаа бөгөөд судлаачид эмчлэгч эмч нар анхаарах шаардлагатай гэж зөвлөжээ.
Тэгвэл Их Британий Кембриджийн их сургуулийн эрдэмтэд Ковид-19-тэй эхээс төрсөн 58 нярайн 4 буюу 6.8% нь халдвар авсныг баталжээ. Төрсөнөөс хойш 1-ээс 2 өдрийн дараа шинжилгээ авсан тул төрсний дараа халдвар авсан байх магадлалтай гэж үзжээ. Халдвартай эхийн эхэс болон сүүнээс коронавирус илрээгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )