Д.Нямхүү: Вирус дахин илэрсэн 11 хүн эдгэрч, гэртээ харилаа

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 26

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "өчигдөр /2020.7.25 / нийт 176 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд нь вирус илрээгүй. Үүнд энхийг сахиулагчдын давтан шинжилгээ, тандалтын долоон сорьц, ажиглалтад байсан 16, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 29 жолоочийн шинжилгээ багтаж байгаа. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 288 болсноос 218 нь эдгэсэн. Одоогоор ХӨСҮТ-д 70 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 61 нь хөнгөн, ес нь хүндэвтэр байна.

Эдгэрч сувилалд шилжээд байсан 23 хүнд шинжилгээ хийхэд эерэг гарч, хяналтад авсан талаар бид өмнө нь дурдсан. Эдгээр хүмүүсийн 11-д нь гурав дахь шинжилгээгээр вирус илрээгүй тул гэрийн тусгаарлалтад шилжүүллээ" гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Со ах(202.179.27.87) 2020 оны 07 сарын 27

Аймшигт халдварт өвчин тусаад эдгэсэн болоод дахин халдвар илэрсэн хүмүүсээс ар гэрийнхэн нь дайжиж эхнэр нөхөр нь хүүхдүүдээ аваад салах байх даа. Өөр гарц харагдахгүй байна даа.

0  |  0
zz(139.5.219.158) 2020 оны 07 сарын 27

dahij ilrehgvi batalgaa b,auuu

0  |  0
. (212.253.17.18) 2020 оны 07 сарын 27

Ahij ilerne gedeg osoltoi shvv.bvgdeeree mash anhaaraltai baitsgaaj maskaa zvvtsgeej, garaa sain ugaaj l baiya aa

0  |  0
Top