Европд байгаа иргэдээ авахаар тусгай үүргийн онгоц хөөрлөө

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 26

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 28-аас эхлэн зохион байгуулж, өнөөдөр буюу 07 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар 14371 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна. Тодруулбал 40 удаагийн тусгай нислэгээр 44 орноос иргэдээ татан авсан бол 07 дугаар сарын 26-нд УБ-Франфурт чиглэлд Европд байгаа иргэд, 07 дугаар сарын 28,29-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэд, 07 дугаар сарын 30-нд УБ-Сидней чиглэлд Австралид байгаа нийт 950 иргэн энэ сард эх орондоо ирнэ гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(109.89.151.254) 2020 оны 07 сарын 26

Oorsdoo bilettei bileteeree butsax xymyyst shiidel gargaach ee !!!Bilet maani 2 udaa tsutslagdlaa,mongol talaas ongots buuxiig zovshooroxgyi baigaa uchraas.Naad tusgai yyrgiin ongotsoor xyn zooson virus biznessee bolix yum bish yy ??Naadax chin bileteeree butsax xymyyst gai bolood baina!!!

1  |  0
Top