ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусний халдвар аваад эдгэрсэн ч сувилалд байх хугацаандаа вирус илэрсэн 23 хүн байгаа талаар өмнө нь мэдээлж байсан. Тэдний 11 нь өчигдөр сувиллын тусгаарлалтаас гэрийн тусгаарлалтад шилжсэн бол өнөөдөр нэмж дөрөв нь гэрийн тусгаарлалтад шилжлээ. Халдвар аваад эдгэрсэн ч вирус илэрсэн гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй. Илэрч буй вирус нь халдвар тархаах эрсдэлтэй үгүйг одоогоор олж тогтоогоогүй байна. Зарим улс орнууд бол халдвар тараахгүй гэж үзэж байгаа. Гэхдээ бид 3-4 удаагийн ПСР шинжилгээгээр вирус илрэхгүй болтол нь сувилалд тусгаарлаж, эмчилж байгаад гэрийн тусгаарлалтад шилжүүлж байгаа" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )