ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө.
ХӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл эрдэмтэн судлаачдын хийсэн сонирхолтой судалгаануудаас танилцууллаа. Тэрбээр "иргэн бүр энгийн гурвалсан аргаа байнга хэрэглэж занших хэрэгтэй. Энэ нь амны хаалт, гараа угаах, хүн хоорондын зай барих юм. Энэ аргыг бага насны хүүхдэд эртнээс сургах шаардлагатай. Коронавирус бол биднээс явахгүй өвчний нэг төрөл гэж эрдэмтэд таамаглаж байгаа.
Халдварт өвчнөөс амны хаалт 85-90 хувь, нүүрний хаалт 78-80 хувь хамгаална. Амны хаалт зүүсэн 42 оронд цар тахлын тархалт бага байсан. Битүү агааргүй харанхуй орчинд коронавирус удаан амьдарч 7-8 метр зайнд халдвар тараана гэж судлаачид тогтоосон" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
medeej shd,sarisan bagvaahain virus ium chini haranhui chiigtei gazart l amidrana shu de