АНУ-аас нутаг буцах хүсэлтэй монголчуудын анхааралд

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 28

Шинэ төрлийн коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, ард нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Улсын онцгой комисс (УОК)-ын гаргасан шийдвэрийн дагуу тус ЭСЯ-нд нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн мэдээллийг “Хувь хүний нууцын тухай” хуульд нийцүүлэн овог, нэрийг өргөдөл анх гаргасан огноогийн хамт олон нийтэд нээлттэй болгож байна.

УОК-оос бага насны хүүхэдтэй гэр бүл, эрүүл мэндийн шалтгаантай, ахмад настан, жирэмсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг энэхүү дарааллыг үл харгалзан сонгож, нэрсийг тус ЭСЯ-нд ирүүлж буйг анхаарна уу.

2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар тус ЭСЯ-нд хандаж эх орондоо буцан хүсэлт гаргасан 1437 иргэний мэдээлэл:

Хүндэтгэх шалтгаан

Вашингтон дахь ЭСЯ

Бага насны хүүхэдтэй гэр бүл

258

Эрүүл мэндийн шалтгаантай

197

Ахмад настан /60-с дээш настай/

208

Жирэмсэн

15

Оюутан

383

Бусад хүндэтгэх шалтгаантай

376

Нийт

1437

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(73.50.120.83) 2020 оны 07 сарын 28

Ner dugaar ni haanaas medej boloh um ve

0  |  0
Top