ЭМЯ: Франкфуртаас ирсэн нэг хүнээс коронавирус илэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 28

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өгч байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "өчигдөр /2020.07.27/ нийт 686 хүний сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрсэн. Энэ нь долоодугаар сарын 27-нд Франкфуртын онгоцоор ирсэн хүнээс илэрсэн байна. Өнөөдөр дөрвөн хүн эдгэрч дараагийн шатны хяналтад шилжлээ. Тодруулбал, ОХУ, Бларус, Монголын дөрвөн хүн эдгэрсэн. Ингээд Монгол Улсад батлагдсан 289 тохиолдол үүнээс 222 эдгэрч дараагийн шат руу шилжсэн. Одоо 67 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top