Улсын онцгой комиссын хуралдаанаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны наймдугаар сарын 31-нийг хүртэл сунгах санал гаргалаа. Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх аж.
Сануулахад, Засгийн газар энэ сарын 10-ны өдөр хуралдаж, улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг долоодугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасан юм.
Хэдийгээр зарим улсад халдварын нөхцөл байдал тогтворжиж, Европын зарим улс хөл хориогоо цуцалж, бэлэн байдлын зэргээ бууруулж байгаа ч БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсад халдварын тохиолдол дахин нэмэгдэж, халдварын тархалтын хоёрдугаар давалгаа болж байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэж байгаа тул дотооддоо хөл хорио тогтоох, хилээ хаах хугацаагаа сунгасан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хилээ нээгээчээ