Франкфуртын нислэгээр ирсэн гэх хэсэг иргэд ая тухтай газар очмоор байна гэж жаахан хэл ам таталсан юм уу даа. Гэтэл өчигдөр тэдний нэгнээс нь ковид гэгч нь илэрчихжээ. Ялангуяа цахим орчинд “Яах гэж ирсэн юм”, “Төр халамжилж байхад олон юм хуцалгүй заасан газар нь хэвт” гэх зэргээр баахан гадуурхаж байна. Зовох цагтаа яваад очиж болохгүй бол эх оронтой хүн гээд яах юм бэ. Ер нь тэгээд тусгаарлалтад орсон хүмүүсийг ингэж элдвээр хэлдэг болсоны хамгийн том буруутан нь төрийн хариуцлагатай алба хашиж байгаа хүмүүс шүү. Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын Шуурхай штаб гэх мэтийн нөхдүүд өнгөрсөн хоёрдугаар сараас хойш л “Гадаадаас ирж тусгаарлалтад орсон хүмүүс чинь ингээд байна, тэгээд байна” гэсэн явган ховыг бараг өдөр бүр нийгэм рүү цацсан. Түүнийг нь цахим орчинд цагаа нөгцөөгчид дэвэргэлээ. Цахимжсан сэтгүүл зүйн хандалтын уралдааны гор ч их байлаа. Анхандаа хэвлэлийнхэн төрийн байгууллагуудын талд орж гадаадаас ирэгсдээ баахан л зүхсэн. Одоо бол залхаад тоохоо больжээ. Гэхдээ л дээр дурдсан байгууллагууд мэдээлэл хийх бүртээ ямар нэг “чулуу хаядаг” хэвээрээ байна. Төр гэдэг дэлхийн хаана ч эцэг, эхтэй адилтган зүйрлэгддэг эд. Тэгвэл хүүхдээ хүний нутгаас зовж ирээд жаахан ааш гаргахад нь цэхэлзээд байдаг ээж байх уу. Нэг хүүхдээ нөгөөгөөр нь зодуулах гээд хов зөөгөөд явдаг аав байдаг юм уу. Яг ийм л харагдаж байна.
“Ой мод урттай богинотой. Олон хүн сайнтай, муутай” гэдэгчлэн тусгаарлалтад байгаа хүмүүс дотор болдоггүй нөхөд мэр сэр бий л байх. Тэгж ярих юм бол сайн өдөр, муу өдөр хүн бүхэнд тохиолддог юм. Бас “Та нарыг авчирлаа, боллоо” гэсэн шиг хандаж ширээн дээр унтуулж, бантан дөхүүлээд орхисон газар ч бий. Ийм хэмжээний нүсэр ажилд дунд янз бүрийн алдаа, эндэл гарах бол байна. Төр ч боломжоороо ажиллаж байгаа болохоор буруутгаад байх хэрэггүй. Хөл хорио, гэрийн тусгаарлалтын урт хугацаанд юу эс болох вэ дээ. Хэлэх гэсэн санаа маань гэвэл өнгөрсөн хугацаанд “Ковид-19”-ийн эсрэг арга хэмжээ авсан төр засгаа өчнөөн магтлаа.
Тэнд ажиллаж байгаа мянга мянган баатарлаг эмч, ажилчдыг магтаад зогсохгүй зүйл бүрээр алдаршуулж, урамшуулах ёстой. Харин эмч гэхээсээ энэ цаг үед салбарын удирдлагад ажиллаж, мэдээлэл хийдэг хэдэн хүн л “баатар”-ууд болчихоод байгаа. Тэднийг чинь ч гэсэн ард түмэн хүндэлж байна. Шуурхай штабын хурандаа нарын чинь хурц тод үгийг зөв, шударга гэж харж байгаа. Ингээд байхад улам тодрох гээд өвчигнөөд байх хэрэггүй юм. Хэтэрхий хөнгөдөөд байна. Явган хов зөөх төрийн ажилд тохирохгүй. Гадаадаас ирсэн хүмүүс бол бидний ах дүү, анд нөхөд, адилхан монголчууд. Зугаалж наргихаар явсан хүн цөөхөн дөө. Өвчин зовлонгийн шалтгаанаар, сурч боловсрохоор явсан хүмүүс бий. Амьдрал хөөж хар бор ажил хийхээр зорьсон нь олонх болно шүү. Тэндээ хөлөө олохоороо дүүгээ, хүүгээ, ээж ааваа газар үзүүлэхээр аваачсан ч биз. Амьдрал ийм л энгийн байдаг. Хамгийн гол нь тэд бүгдээрээ хамгаалуулах хуультай, харж хандах эх оронтой хүмүүс. Тэдний эрхийг нь хангахын тулд төр байдаг юм. Төр төмөр нүүртэй юм бол зарим тохиолдолд бас дүлий байх ёстой. Хэсэг хүн ингэлээ гээд нийтээр нь яллах гээд хагаралдуулаад байх нь муухай байна аа.
За жаахан тодорхой болгоё. Мэдээний тойм эргээд харахад хоёрдугаар 29-нд ЭМЯ-наас мэдээлэл хийх үеэр тус яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал “Жаргалантын аман дах сувилалд байгаа БНСУ-ын Дэгү, Пусан чиглэлээс ирсэн 17 иргэн бий. Дээрх иргэд халуунаа хэмжүүлэхгүй гэсэн зөрчил гаргасан. Бид цагдаагийн байгууллагад мэдээлсэн” гээд ярьж. Гуравдугаар сарын 5-нд ЭМЯ мэдээлэл хийх үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Багабаян амралтад байгаа Хөвсгөл аймгийн харьяат иргэн Б гэгч эмэгтэй өөрөө сувилагч байж бусдыг эндээс гарья гэж турхирч жагсаал маягийн юм хийх гэсэн. Мөн Улсын хоёрдугаар эмнэлэгт тусгаарлалтад байгаа нэг иргэн ачаа тээшиндээ авчирсан согтууруулах ундааны зүйлээ өөрөө уусан, бусдад саванд хийж тараах гэж оролдсон, зарим нэг өрөө тасалгааны хаалга үүдийг татсан зөрчил гаргасан” гэсэн байна. Гуравдугаар сарын 31-ны ЭМЯ-ны мэдээллийн үеэр тус яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал “Иргэд өрөө жижигхэн байна, нохойны хоол өгч байна, ХӨСҮТ-д хэвтэхгүй, Өргөө амаржих газарт хэвтмээр байна гэдэг шаардлага тавьж байна. Эмчийн өөдөөс жимсний чанамалтай талхаа шидэж, мөөгтэй хуурга идэхгүй гэж уйлж, хоорондоо зодолдож байна” гэжээ.
Дөрөвдүгээр сарын 29-ны Улсын онцгой комиссын Шуурхай штабын мэдээллийн үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Бид хоёрдугаар сарын 1-нээс хойш нийтдээ 4300 гаруй иргэнээ татан авсан. Эдгээр иргэдийн 2195 буюу 1.7 тэрбум төгрөг тусгаарлах байрны зардалд орсон. Эндээс 60 иргэн нийт 39.5 сая төгрөгийн төлбөрөө төлөөгүй байгаа” гээд араас нь хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хүмүүст хариуцлага тооцно гэх зэргээр ярьсан байна. Зургаадугаар сарын 10-нд шуурхай штаб мэдээлэл хийх үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Талх ухаад тамхи хийх, цэвэр усны саванд архи нуусан байх жишээтэй” гэх зэргээр ярьжээ. Сүүлд энэ сарын 24-нд Шуурхай штабын мэдээллийн үеэр Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр хэлсэн үгэндээ “Баянхангай амралтын газарт тусгаарлагдсан, ихэвчлэн Солонгос улсын цагаачлалын албанд байсан иргэд архидан согтуурсан” гэжээ. Мөн л архи нууж оруулсан, сувиллын газрын матрас дээр хүүхдээ шээлгэж байна гэх мэтчилэн ярьжээ. Энэ бол өнгөц түүж авсан хэдхэн жишээ. Бүгдээрээ гадаадаас ирсэн хэдийгээ энд байгаа бусдаар нь нулимуулах гэсэн үйлдэл юм даа.
Хөндлөн банз өрчихсөн биш, хүн цуглуулсан юм чинь янз бүрийн л явдал гарна. Өвчин зовлон, гам дэгтэй, жирэмсэн гээд янз бүрийн хүн бий. Хүүхэд матрас дээр шээх бол бүр наад захын асуудал шүү. Энд ирчихсэн хөөрч догдлоод элдэв хэрэг тарьчих гээд байгаа нь харин ч өхөөрдмөөр биш юм уу. Эх оронтой хүн ингэж эрхэлдэг юм. Эх оронтой байхын сайхан нь энэ. Тэнд болсон аар саар явдал төрийн албан тушаалтны амаар биш тэнд ажиллаж байгаа хүмүүсийн яриагаар гараад, ам дамжуулан инээж хөөрч хуучлах зүйл гэж бодогдоод байна. Өвчин тархаахгүй байгаа нь сайн байна. Энэ бүхнийг хийж байгаа хүмүүст ч талархаж байгаа. Гэхдээ ямар ч эмч хүн янз бүрийн ааштай хүнтэй нүүр тулж үзсэн л байдаг. Мэргэжлийн онцлогтой холбоотой тэр зэргийн юмыг даваад, давраад байгааг нь загнаад ажиллаж байдаг юм. Хэдэн хүн хэдэрлэснээс болоод монголчууд эмч, сувилагч, цагдаагаа хүндэтгэхээ больчихгүй ээ. Харин ард түмнээс оноо цуглуулах гээд албан тушаалтай хэд нь битгий монголчуудаа хагаралдуулах гээд бай. Их яривал энэ чинь хуулиар ч хориотой юм шүү.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 27 )
Төрийн албаны дарга нар авгай хүүхэдтэйгээ хэрэлдэж байгаа юм шиг сонин гатууд
Үхсэний эрхлэх. Ирсэн юм бол хууль дүрмээ дагах хэрэгтэй ш дээ. Эцсийн эцэст гамшиг гаараад гадаа байгаа 30 сая хүнээ аваад 3 саяуулаа сүйрэх үү, эсвэл 30 сая хүнээрээ 3 сая иргэн, Монгол улс, тусгаар тогтнолоо авч үлдэх үү гэдэг дээрээ тулбал 30 сая хүнээ авахгүй л сонголт ирнэ ш дээ. Даварчихсан юмнууд ирээд өчнөөн олон хүнийг доромжилж болдог, тулгарч байгаа бэрхшээлээ хэлсэн нь хов зөөсөн болдог. Тийм байж болохгүй ш дээ
кр нь ирж бгаа хүмүүсийг ар гэрээс нь тусдаа сууц бэлдэж 21 хоног идэж уух юмтай нь хорьих хэрэгтэй албатай юм шиг тэнэж ирчээд солиороод бхн зүгээр яс юман дээрээ ар гэр нь хоногийн хоолчгүй бга биз со шоронд тийм тансаг бсн бол тэндээ бхгүй яах гэж ирсэн дуракууд вэ
тэнэг малаа ковид тусвхл эрхлээд туссан гэхүү тэнэгээ гайхужларшив
ирсэн хүмүүс ч гэсэн хэд хоног дэгтэй л байх хэрэгтэй дээ гаднын орнууд бол ёстой авч хэлэлцэхгүй биз дээ харин ч манайх ч ядуу чгэсэн бологох гээд ядаад л байна хэд хоног тэсээд гарч чадахгүй байхдаа яахав дээ хачин зан гаргаад байхад хэлэлхгүй яах юм вэ
Тусгаарлах байрны боломж муу гээд аль эрт л яриад бсан. Улс маань ЭЗ ийн хүнд үеэ туулж бна. Болох боломжоороо иргэдээ татаж бгаа гэж ойлгож бгаа. Гэтэл зарим нэг нөхдүүд ямар давруу юм бэ. Үүнийг бичигч сэтгүүлч бас ингэж ярьж болохгүй шүү. Мөнгөө төлсөн л гэнэ. Өдрийн гурван хоолтой байр 50 мянгаар дэлхий дээр хаана бна. Хаана ч байхгүй шүү.
TUI MAI BITII SHAA BI MUNGUU TULUJ BAIGAA,TANUUSIN TIIM MUNDAG CHINI HAANA BAIGAAN HAR BAIGAASAA HUGSHIN ERIIN BOOV HUHDUG OHIDUUD NI,DELHIIGEES ILUU HULGAICH BAYACHUUDTAI BITII HUDLAA SHAA,TAALAMJTAI IULCHILGEEGEER HANGAH YOSTOI CHINII UUREG MEDEV UU
Mongol bol shoron bish
Телевизээр өдөр бүр өөрийгөө харуулж мэдээлэл хийдэг хэдэн хүн үнэндээ гавъяатан огт биш. Гавъяатан нь голомтонд нь, газар дээр нь ажиллаж байгаа эмч, сувилагчид. Төр хүмүүсээ татаж авч байгаа гэж ярих ч энэ нь үнэндээ байж байж нэг унаа явуулах зөвшөөрөл өгдөг л хэрэг. Ирэх хүмүүс өөрсдөө бүх зардал мөнгөө төлөөд явуулсан унаанд орох эрх авч сая нэг юм нутгийн бараа харна. Бүх зардлыг гаргаад хүмүүсийг авчирч байгаа бол харин төр иргэнээ авчирсан гэж бахтай хэлж болох билээ.
хэвлэл телевизээр мэдээ өгч ярьдаг хэдэн завтай тэнэгүүд буруу зөрүү юм их ярьдаг
”Энд ирчихсэн хөөрч догдлоод элдэв хэрэг тарьчих гээд байгаа нь харин ч өхөөрдмөөр биш юм уу.” энэ одоо яг юу гэсэн үг вэ..
ЭНЭ ЯГ ЮУ ГЭХ ГЭЭД БАЙГААН БОЛ ДОО. ХАЛУУНАА ҮЗҮҮЛЭХГҮЙ, АРХИ НУУЖ ОРОХ ЗЭРЭГ НЬ ТЭГЭЭД ЭХ ОРОНДОО ЭРХЭЛЖ БАЙГААН ТЭР ҮҮ. АРАЙ БИШ ЭЭ
Tur ni bishee hun ni mongol hun ugaasa teneg
Халуунаа үзүүлэхгүй гэж юу гэж байгаам? Өвчнөө хүмүүст халаагаад бүгдийг нь үхүүлье гэж байгаа юм уу?Хатуу арга хэмжээ ав.
udriin 3 hool ,bair,hangamj orood 16 dollar gej delhiid baihgui une yum daa,deer ni buudliin ed hogshil evdelj hemhelne,irsen hoinoo ter 16 dollaraa tuluhgui bultana,buudliin heden ajilchid uursduu araas ni huutsulduud ,haraalj zuhuuleed yavj bna,bodit baidal iim l baigaa,zuv erhelj bolno l doo,busdiig doromjilj,daramtalj erhelj bolohgui !!!
Uchigdur gadaadas avaarai gej uilj guina. Unuudur mongoldoo ireed orilj carlaj golno. Margaash tur zasag tumen olnii tolgoi deer baaj sheene. Iim humuus bnaa bna.
Манайхан шиг гадны хил дээр гэхэд гөлөг шиг байснаа Монголынхоо хилээр орж ирэнүүтээ арслан шиг болдог хүмүүсийн ёс зүйгүй үйлдлүүдийн олон нийтэд мэдээлэх нь зөв ш дээ, тэр байтугай нэр устай нь зарлабал танхайрал нь буурч эрсдэл багасна.
Улс боломжоор татан авалт хийж байгаа байр савныхаа хүрэлцээнд тохируулж л авч байгаа гэж бодож байна. Тэр байр саваа голоод байгаа нөхдүүдийг төлбөрийг нь нэмээд хүссэн дээд зэрэглэлийн байранд оруулчих. Эх оронд авчирахаар элдэв юм ярина, авчирахгүй болохоор авсангүй гэнэ сонин хүмүүс байна даа. Иргэн хүн эрхтэй ч бас үүрэгтэй гэдгээ санах хэрэгтэй шүү.
Эрхлэлгүй яахав гэхдээ зөв эрхэл
Гаднаас ирсэн хүмүүст хандах нь:Та нарыг төр засаг томилолт өгөөд гадагш нь явуулчихсан,тэгээд буцааж авч чадалгүй хугацаа алдсан бол тэр дөвчигнөл маш зөв.Хэрэв та нар өөрсдөө сайн дуруураа доншуулчихаад биднийг авсангй энэ тэр гэж байгаа бол ёстой май л байна.Та нар өөрсдөө өвчин авчихаад юун суулт хуц л байна
За өглөөний сонин битгий инээд хүргэ.Дэг журам энэ үёд чухал .Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж хэлж ярьж ойлголцож бх нь чухал.Үг хэлгүй ташуурдаад бга орон ч харагдаж л бна.Өвчингүй байгаадаа баярла монголчуудаа
Yamar shorond hun awchirch bgaamuu. Uchnuun hooson buudluud bn 50000 tug hool bairand hangalttai neg suwilaliin baria zasal fizik emchilgeeteigee honogiin une shuu. Ontsgoinhon eruul mendiin yam arai bnshuu. Ugsuniig gudraad duugai bai gd bgaamuu haashain
Albatai, hunii omnoos gadagshaa yvsan ym shig zagnaad baih ni haashaa bnaa. Endee baigaa ni hun bish boltsgooj bn uu. Ta naraas bolood l guitsed amisgaa avch chadahgui 30 hemiin haluund amaa taglaad l yvtsgaaj bn. Tolgoi dorothi chini gashilchisan ym shigee. Gadnii ornii irdegiid duuraij baigaa ym bn l aa. Honjiliinhoo hireer holoo jii gedeg mergen ug baidagiig sanuulay. Gadagshaa ybaad iregsed ni hun, eh orondoo baigaa ni chotgor ymuu. Oorsdiin hiisen ul buteh uildelee zovtgood baidag eruutechihsen ymnuud bolij iz !!!!!!!!!!”!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Tim shuu emch nar ajil hiij udirdlaga n baatar bolj,tsagdaa n manaj,darga nar n shagnuulj hmmm
Hunees mungiig ni absan um bol oligtoihon bair saband oruulaad oligtoihon hool und ugch boldoggui um uu\n
Өглөөний сонин ч бас ингэж бичдэг нь илүүц. Угаасаа Монголчууд хэлүүлж байж үг авдаг, үүрэг авч биелүүлдэг хүмүүс. Тэд нарын болохгүй байгаа зүйлсийг хэлж л байхгүй бол нэг өдөр толгой дээр чинь гарна. Болохгүй байгаа нөхдүүдийг ярих нь зөв, харин муулж, сайлах нь тэгээд бусдынх нь байгаа байдал нь тэр.
манай улс өндөр хөгжилтэй орон биш ядуу буурай орон тийм учраас гадаас ирж байгаа нөхдүүд олон юм ярилгүй оруулсан байранд нь орж өгсөн хоолыг нь ид байгаа орчиндоо дасан зохиц