Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. /2020.07.29/
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр нийт 630 хүний сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд 628 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Харин хоёр хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. 50 настай эмэгтэй, 14 настай эмэгтэйн шинжилгээнээс коронавирус илэрлээ. Өнөөдөр гурван хүн эдгэрч дараагийн шатны эмнэлэг, хяналт руу шилжлээ” гэв.
Сэтгэгдэл ( 0 )