Ланкастерын их сургуулийн эрдэмтэд коронавирус цар тахал паркинсоны өвчтэй хүмүүст хэрхэн нөлөөлж буй талаар судалгаа хийжээ. Судалгаанд уг өвчтэй 2000 хүн болон тэдний гэр бүлийнхнийг хамруулжээ. Судалгаанд хамрагдсан өвчтэй иргэдийн 1/3-д хөл хорионы үеэр өвчний шинж тэмдгүүд гүнзгийрч, нэмэгдсэн болохыг тогтоожээ.
Паркинсоны өвчтэй хүмүүс коронавирусний халдвараар хүнд өвдөх өндөр эрсдэлтэй тул цар тахлын үед эдгээр хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээнд анхаарал хандуулах хэрэгтэйг судалгааны дүн харуулжээ.
Паркинсон өвчин нь тархинаас дофамин бодисыг ялгаруулах мэдрэлийн системд гэмтэл учран гар салгалах, татах, хөдөлгөөний удаашрал үүсэх, биеийн тэнцвэр алдагдах зэргээр ердийн хөдөлгөөнд гаж нөлөө илрэх, тархины удирдлагын системд өөрчлөлт бий болдог тархины архаг эмгэг юм.
60-аас дээш насныханд уг өвчний шинж тэмдэг илрэх боловч сүүлийн үед өвчтөний тоо эрс нэмэгдэхээс гадна шинж тэмдэг илрэх үе нь ч улам залуужиж байгааг эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж буй юм.
Сэтгэгдэл ( 0 )