"Тийзний үнэ харьцангуй буурч байгаа" гэв

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 29

УОК-ын Шуурхай штаб өнөөдөр /2020.07.29/ мэдээлэл хийлээ. Энэ удаагийн мэдээллээр наймдугаар сард нисэх нислэгийн хуваарийг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг танилцууллаа. Наймдугаар сард тусгаарлах байрны нөөц боломжийг харж байгаад нэмэлтээр 2-3 нислэг хийх эсэхийг шийднэ. Одоогийн байдлаар 15 мянган иргэнийг дэлхийн 40 улсаас татаж авсан. Өнөөдөр зүүн өмнөд азид байгаа иргэд ирнэ. Зүүн өмнөд азид таван шалгуурт нийцсэн ихэнх хүмүүсийг татаж авсан. Цаашид ч Зүүн өмнөд азийн орнуудаас иргэдээ авч ирнэ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 49 улсаас 12 мянга гаруй иргэн буцах хүсэлтээ гаргасан. Эдгээр хүмүүсийн овог нэрийг ил тод гаргасан байгаа. Нэрсийг ил тод болгосноор зарим иргэд хувь хүний нууц задрууллаа гэж гомдол гаргаж байна. Энэ байр суурийг нь харгалзан үзээд аль болох олон нийтэд ил тод ажиллахыг хичээж байгаа" гэдгийг тодотголоо. 

 

  1. БНСУ Сөүл 2020.08.01
  2.  АНУ Сиатлл 2020.08.05
  3. БНЭУ Шинэ Дели/Ханой 2020.08.06
  4. Япон Токио 2020.08.07
  5. ХБНГУ Франкфурт 2020.08.08
  6. БНЧУ Прага 2020.08.10
  7. БНСУ Сөүл 2020.08.14
  8. БНСУ Сөүл /транзит/ 2020.08.15
  9. БНТУ Истанбул 2020.08.20
  10. ХБНГУ Франкфурт 2020.08.21
  11. БНСУ Сөүл 2020.08.22
  12. Япон Токио 2020.08.24
  13. ХБНГУ Франкфурт 2020.08.26
  14. Австрали Сидней /Австрали, Зүүн Өмнөд Ази/ 2020.08.29

 

Тийзний үнийн хувьд МИАТ компанид тавьж ирсэн. Тийзний үнэ тогтмол буурч ирсэн. Энэ удаагийн АНУ-руу шууд нислэг өмнөх нислэгийн үнийг тооцоход буурсан. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(109.89.151.254) 2020 оны 07 сарын 29

Ene gadaad yamnii ajiltan yagaad biletnii yne yariad suuj baidag bilee ene xyn nisexiin ajliig omnoos ni xiideg eroosoo ajlaa medexgyi xiix ajilgyi xyn yy ???

1  |  0
Top