Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисын шийдвэрийн дагуу долоодугаар сард нийт 16 удаагийн тусгай үүргийн нислэгийг үйлдэж, гадаадад байгаа монгол иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байна.
Өнөөдөр буюу долоодугаар сарын 29-ний өдрийн хуваарийн дагуу Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн онгоц 12:05 цагт хөөрлөө.
Тус нислэгээр 165 иргэн эх орондоо ирэх бөгөөд 20:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сөүлээс ирэх хүн ийм цөөхөн болцымуу. Нэгэнт ийм их зардал болж явж байж суудлаа дүүргээд аваад ирж болдоггүйм болуу