Чех улсад сурч бгаад машинд дайгдаж ирсэн Монгол иргэн Орос, Монголын хил дээр гацсан талаар лайв хийсэн. Тэрбээр ачааны машинд дайгдаж ирсэн бөгөөд тус иргэний асуудлыг шийдэх хүртэл жолоочийг нь хилээр нэвтрүүлэхгүй гэдэг шаардлагыг хилийн цэргийнхэн тавьсан байна. Хил дээр хоёр хонож байгаа тэднийг өнөөдөр оруулахаар УОК шийджээ. Ийнхүү хил дээр удаан байлгасан учир нь өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед зөвшөөрөлгүй орж ирсэн тул хилээр нэвтрэх бэлэн байдлаа хангах ёстой байдаг аж.
Одоо тус иргэнээс коронавирусний шинжилгээ аваад, Алтанбулаг боомтын ойр орчимд тусгаарлах юм шиг байна хэмээн өөрийн цахим хаягнаас лайв хийлээ. Харин жолооч бол ачаа тээврээ Улаанбаатар хотод буулгаад нийслэлд тусгаарлагдах аж.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ охины эцэг эх гэж ямар хүн баына. Яаж таних танихгүй жолоочийн кабинд охин хүүхдээ энэ хол зам туулж ирэхийг зөвшөөрч баына вэ? Би бол хэзээч зөвшөөрөхгүй, харин боломжоороо мөнгө явуулаад тэнд нь бөйлгасан нь хамаагүй өлзийтэй, 25 хоног машинд яваад ирсэн жолооч оюутан хоер 2 хоног хил дээр хоноход яав л гэж! Манай гаалийнхан мундаг юм байлаа, сэтгэлийн хөдөлгөөнөөр юманд ханддаггүй, хууль дүрмээ л биелүүлдэг.