Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.08.01/ ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү таван хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарсан талаар хэллээ. Тэдний хоёр нь ОХУ-ын иргэн бол үлдсэн гурав нь Монгол Улсын иргэн аж.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт 306 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрөв, ажиглах байранд байсан зургаан хүний давтан шинжилгээнээс халдвар илрээгүй. Ачаа, тээврийн 25 жолоочоос халдвар илрээгүй. ХӨСҮТ-өөс таван хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Тэдний хоёр нь ОХУ-ын иргэн, гурав нь Монгол Улсын иргэн" гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 3 )
Хүний нутагт эмчилгээ хийлгээд эрүүл болно гэж аз шүү.
орос жолооч нар азтай байна. Монголд эмчлүүлээд эдгээд гарна гэдэг азтай л юм
Orosuud hezee orood irsiin