А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний биеийн байдал хүнд байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 03

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.08.03/ ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа халдвар нэмж илрээгүй гэх мэдээллийг өглөө.

Харин халдвар авсан нь тогтоогдож ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа гурван хүний биеийн байдал хүнд байгаа талаар хэллээ. Харин 60 хүний биеийн байдал хэвийн байгаа гэв. 

Тэрбээр "Өнгөрсөн хоногт 429 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа эмч, ажилчдын давтан шинжилгээнээс халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар 293 тохиолдол бүртгэгдээд байна. Эдгэрсэн нь 230-д хүрээд байна" хэмээн ярилаа.

Top