А.Амбасэлмаа: Халдвар нэмж илрээгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 04

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.08.04/ ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр "Өнгөрсөн хоногт 611 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь халдвар илрээгүй. Нийт батлагдсан тохиолдол 293, эдгэрсэн 230 иргэн байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 63 иргэн эмчлэгдэж байна" гэж тодотголоо. 

Top