Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.08.05/ ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт 615 хүнд шинжилгээ хийсэн. Шинжилгээнээс халдвар илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр хүний давтан шинжилгээнээс халдвар илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 28 жолоочоос халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар 14 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Тэд бүгд энхийг санхиулагчид байна. Нийт эдгэрсэн хүний тоо 244 боллоо. ХӨСҮТ-д 72 хүн эмчилгээнд байна" хэмээн онцоллоо.