ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 33 хүний гурвынх нь биеийн байдал хүнд байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 06

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.08.06/ ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдөр 07:30 цагт Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардсан. Дөрвөн хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан" гэж тодотголоо. 

Түүнчлэн "Өнгөрсөн хоногт нийт 441 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь халдвар илрээгүй. Өнөөдөр 16 хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна. Монгол Улсад батлагдсан тохиолдол 293, эдгэрсэн 260, эмчлэгдэж байгаа 33 хүн байна. Тэдний 30 хүний биеийн байдал хөнгөн, гурван хүний биеийн байдал хүнд байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 60 хүн эмчилгээнд байна" гэж ярилаа. 

Top