ХӨСҮТ: Халдвар авсан нэг иргэний биеийн байдал маш хүнд, эрчимт тасагт байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 07

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.08.07/ ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 261 хүнд шинжилгээ хийсэн. Халдвар илрээгүй. Мөн өчигдөр Энэтхэгээс ирсэн иргэдийн шинжилгээнээс халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д халдвар авсан 33 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нэг хүний биеийн байдал маш хүнд эрчимт эмчилгээний тасагт байна" гэж ярилаа. 

Top