Улсын онцгой комиссын /УОК/ шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаад улс орнуудаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар болсон.
Тэгвэл өнөөдөр /2020.08.07/ хуваарийн дагуу Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах аж.
Тус онгоцоор 257 иргэн ирэх бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 35, жирэмсэн 13, өндөр настан 12, эрүүл мэндийн шалтгаантай 15, бусад буюу визний асуудалтай болон ар гэрийн гачигдалтай 93, санхүүгийн асуудалтай 59, оюутан 30 байна. Иргэдийг Альфа, Кентавр, Хабу зочид буудлуудад тусгаарлах юм байна.
ЦААШИД ХИЙГДЭХ НИСЛЭГИЙН ХУВААРЬ
Сэтгэгдэл ( 0 )