Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.08.10/ ээлжит мэдээллээ хийлээ. Тус яамнаас өгсөн мэдээллээр бол 24 цагийн хугацаанд ОХУ-д 5180 хүн халдвар авч 77 хүн эндсэн бол БНХАУ-д 127 хүн халдвар авчээ. Харин Япон улсад таван хүн эндсэн байна.
Түүнчлэн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Монгол Улсын амны хаалтын хэрэглээ өдрөөс өдөрт буурч байна. Тиймээс амны хаалтын хэрэглээгээ дахин нэмэгдүүлэх шаардлагатай байна" гэж ярилаа.
Тусгаарлах ажиглалтад 289 хүн шинээр орсон. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 79 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний гурвынх нь биеийн байдал хүнд байгаа аж.