Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас яг одоо /2020.08.11/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Улсын Онцгой комисоос энэ сарын 7-10-ны хооронд Алтанбулаг боомтоор иргэдээ татаж авах шийдвэрийг гаргасан. Тэгвэл тус боомтоор 286 иргэнийг нэвтрүүлсэн. Тэдний 81 нь Монгол Улсын иргэн. Үлдсэн нь ОХУ-ын иргэд байгаа юм. Учир нь, тэд бүгд Монгол Улсад ажиллаж, амьдардаг ОХУ-ын иргэд, тэдний ар гэр болон сургуулийн багш, ажилчид юм. Харин БНХАУ-аас буцах хүсэлтэй илэрхийлсэн 169 иргэн байна. Тэднийг ойрын хугацаанд авч ирэх ажлыг зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, наймдугаар сарын 18-ны өдөр татан авахаар төлөвлөж байна" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 2 )
Холбооны дээд шүүхийн нэрийн өмнөөс халдварын улмаас нас барсан хүмүүсийн ар гэр, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлж бна. Тэдэнтэй сэтгэл санаагаараа хамт гэдгийг илэрхийлэл болгож, нас барсан иргэдийн дурсгалыг хүндэтгэн Холбооны дээд шүүх 3 өдрийн гашуудал зарлаж бна” хэмээн дээд шүүхийн дарга Диас Тоффолийн мэдэгдэлд дурджээ.
Цар тахлын улмаас 100 мянга гаруй хүн нас барсантай холбогдуулан Бразилийн Үндэсний конгресс, Холбооны дээд шүүх гашуудал зарлажээ. ”Манай улсад ийм их эмгэнэл тохиож байгаагүй. Өөрийн гэсэн нэр, мэргэжил, төлөвлөгөө, мөрөөдөлтэй байсан 100 мянган хүн энэ дэлхийд, бусдын амьдралд мөрөө үлдээсэн нь эргэлзээгүй. Хууль тогтоох засаглал, Холбооны дээд шүүхийн нэрийн өмнөөс халдварын улмаас нас барсан хүмүүсийн ар гэр, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлж бна. Тэдэнтэй сэтгэл санаагаараа хамт гэдгийг илэрхийлэл болгож, нас барсан иргэдийн дурсгалыг хүндэтгэн Холбооны дээд шүүхийн нэрийн өмнөөс халд