ОХУ-ын нэг, Монголын гурван иргэнээс халдвар нэмж илэрлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 13

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.08.13/ ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 487 хүнд шинжилгээ хийлээ. Тэдний 483 хүнээс нь халдвар илрээгүй. Харин дөрвөн хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Нэг нь ОХУ-ын иргэн, үлдсэн гурав нь Монгол Улсын иргэн байна" гэх мэдээллийг өглөө. 

Түүнчлэн "Алтанбулагийн боомтоор орж ирсэн 16 жолоочоос халдвар илрээгүй. Халдвар авсан иргэдийн тоо 297-д хүрлээ. Тэдний 264 нь эдгэрч, эмнэлгээс гарсан. Харин ХӨСҮТ-д халдвар авсан 28 хүн хэвтэн эмчлүүлж байна" гэж ярилаа. 

Top